Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.04.24/ мэдээлэл өглөө.

Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 1.263 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 1.144 нь Улаанбаатар хотод, 116 нь орон нутагт бүртгэгдсэн бол 3 нь эмнэлгээс шалтгаалах халдвар байна.

Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 1.144, Ховдод 1, Завханд 46, Баянхонгорт 3, Эрдэнэтэд 5, Өвөрхангайд 12, Сэлэнгэд 2, Төв аймагт 7, Дархан-Уулд 16, Дундговьд 7, Чойрт 1, Хэнтийд 3, Хөвсгөлд 4, Булганд 1, Сүхбаатарт 8 тохиолдол бүртгэгдсэн.

Улмаар орон нутагт нийт 3.249, Улаанбаатар хотод нийт 25.288 тохиолдол, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолол 29.216 боллоо. Тэдний 14.745 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 487 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Таван хүн нас барж, нийт нас баралт 74 боллоо.

Одоо нийт 4.311 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 74, хүнд 345, хүндэвтэр 1.375, хөнгөн 2.571 хүн байна" хэмээлээ.

Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол олноор илэрч байна.

Тодруулбал,

  • 4 дүгээр сарын 10-нд 689 хүнээс
  • 4 дүгээр сарын 11-нд 831 хүнээс
  • 4 дүгээр сарын 12-нд 704 хүнээс
  • 4 дүгээр сарын 13-нд 885 хүнээс 
  • 4 дүгээр сарын 14-нд 1220 хүнээс
  • 4 дүгээр сарын 15-нд 742 хүнээс
  • 4 дүгээр сарын 16-нд 1.107 хүнээс 
  • 4 дүгээр сарын 17-нд 983 хүнээс
  • 4 дүгээр сарын 18-нд 1340 хүнээс 
  • 4 дүгээр сарын 19-нд 889 хүнээс
  • 4 дүгээр сарын 20-нд 1.311 хүнээс
  • 4 дүгээр сарын 21-нд 1.169 хүнээс 
  • 4 дүгээр сарын 22-нд  1.328 хүнээс 
  • 4 дүгээр сарын 23-нд 1.264 хүнээс 
  • 4 дүгээр сарын 24-нд 1.144 хүнээс тус тус коронавирус илэрсэн байна.

Орон нутагт бүртгэгдсэн тохиолдлуудыг зургаар хүргэж байна.