Элон Маск өөртэй нь маргалдсан Твиттерийн инженер залууг ажлаас нь халсан нь олны шүүмжлэл дагууллаа.


Учир нь Твиттер аппликейшн андройд үйлдлийн систем дээр гацаж, удаан ажиллаж байгааг хүлээн зөвшөөрч хэрэглэгдэгчээсээ уучлал гуйсан билээ. Энэ нь твиттер платформын код анхнаасаа муу бичигдсэн учраас ийм асуудал үүссэн гэж Элон Маск тайлбарласан юм. 

Гэвч Твиттер компанийн аппликейшн хөгжүүлэлтийн албанд ажилладаг инженер Эрик түүний гаргалгааг эрс няцааж, маргаан өрнүүлжээ.

Эрик “Твиттерийн аппликэйшн андройд систем дээр гацаж байгаа нь эх кодтой ямар ч холбоогүй. Зүгээр л хэн ч ашигладаггүй олон функцууд байгаа нь аппликэйшний хэвийн үйл ажиллагаанд дарамт учруулж байгаа юм” гэсэн юм.

Ийнхүү Элон Маск түүний ажилтан Эрик нар олны нүдэн дээр Твиттерээр жиргэж маргалдсаны эцэст Элон “Би түүнийг халчихлаа” хэмээн өөрийн хуудсандаа нийтэлжээ. 

Сонирхуулахад Элон албан ёсоор Твиттерийг эзэмших болсноос хойш компанидаа хийсэн томоохон өөрчлөлтүүдийн нэг нь ажлын байрны цомхотгол юм.


Эх сурвалж: ВBC