Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 


Тавдугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

Хур тунадас: Солигдмол үүлтэй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. 

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. 

Агаарын температур: Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 26-31 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 21-23 градус дулаан байна.