Т.Төгөлдөр: Өвдөж зовсон хэцүү үед эрүүл мэндийн даатгал санхүүгийн төдийгүй сэтгэл зүйн том дэмжлэг болдог

Peak.mn
10 сарын 18, 2024

Peak.mn сайт “Санхүүгийн боловсрол” булангийнхаа ээлжит дугаарт Бодь даатгал компанийн ЭМД-ын хэлтсийн ахлах андеррайтер Т.Төгөлдөрийг урьж ярилцлаа. 

Монголчууд төдийлөн ач холбогдлыг нь мэддэггүй, танил бус үйлчилгээ бол эрүүл мэндийн даатгал юм. Бодь даатгал сүүлийн 10-н жилийн хугацаанд олон улсын эрүүл мэндийн даатгалыг нэвтрүүлснээр олон арван хүний амьдралыг аварсан туршлагадаа үндэслэн ийнхүү зөвлөж байна. 


Өвчин хэлж ирэхгүй ч урьдчилан сэргийлэх боломжтой


Монголчуудын дунд даатгалын талаарх ташаа ойлголт олон бий. Тухайлбал эрүүл мэндээ даатгуулбал өвдчихнө гэж боддог буруу ойлголт байна. 

Өвчин, эрсдэл, даатгал гэж ярихаар амны бэлгэгүй гэдэг хэр нь лам, бөөд үзүүлээд эрүүл мэнд, санхүүгээ тэрэндээ л зөвхөн даатгачихдаг хүмүүс ч цөөнгүй бий.

Тухайн хүний шашин шүтлэг, итгэл үнэмшлийг буруутгах гэсэнгүй. Гэхдээ эмнэлэгт үзүүлээд, оношоо тодруулаад эмчилгээ хийлгэх шаардлагатай болоход хэн танд санхүүгийн дэмжлэг үзүүлэх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. 

Эмнэлэг бараадсан, өвдөж зовсон тэр өдрүүдэд даатгалтай байх нь санхүү мөнгөний төдийгүй сэтгэл зүйн хувьд ч маш том дэмжлэг болдог. Тиймээс бид юун түрүүнд эрүүл мэндийн даатгалын харах өнцгөө өөрчилж, асуудалд бодитоор хандах хэрэгтэй. 

Би өдөр тутамдаа олон хүнтэй уулзаж, эрүүл мэндийн даатгалынхаа ач холбогдлыг тайлбарлаж, таниулдаг. Анзаараад байхад санхүүгийн болон даатгалын мэдлэг боловсрол сайтай хүмүүс л ач холбогдлыг нь ойлгоод эрүүл мэндийн даатгалд гэр бүлээ даатгуулж байгаа харагддаг.

Товчхондоо эрүүл мэндээ даатгуулна гэдэг нь ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалтын нэг юм шүү дээ. Таны ирээдүйн хамгийн том баталгаа нь та өөрөө эрүүл байх.


Олон улсын эрүүл мэндийн даатгал гэж юу вэ?


Бодь даатгал компани “AXA Global Healthcare” компанитай хамтран олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг тасралтгүй 10 гаруй жил монголчуудад хүргэж ирлээ. 

Энэхүү даатгалаар дэлхийн 150 гаруй орны 12 мянга гаруй эмнэлэгт эмчлүүлж, эмчилгээний зардлаа нөхөн төлүүлэх боломжтой.

ЭМЯ-ны тоон статистикийг аваад үзвэл өнөөдөр Монголд эмчлэгдэх боломжгүй 30 гаруй төрлийн өвчин бий. Монголд эмчлэгдэх ч хугацаа алдахгүй гэсэндээ гаднын орныг зорих тохиолдлууд элбэг гардаг. Эсвэл гадаадад ажлаар болон амарч явахад яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах хэрэг гарч болно шүү дээ. 

Тэр бүрд олон улсын эрүүл мэндийн даатгалаараа эмнэлгийн төлбөр, эмчилгээний зардлаа төлүүлэх боломжтой гэсэн үг юм. 


Эрүүл мэндийн асуудал тулгарахад санаа амар байхын тулд эргэлзэлгүй даатгуул


Олон улсын даатгал гэхээр олон хүн маш үнэтэй гэж боддог.  Үнэндээ хүн бүрийн эрүүл мэндийн хэрэгцээ шаардлага, сонгосон багцаас хамаарч үнэ нь өөр өөр байдаг. 

“Bodi Global Healthcare” даатгалын энгийн багц 1.5 сая төгрөгөөс эхэлдэг.  Энэ бол ЭМД төлдөг хүмүүсийн хувьд жилдээ гардаг л зардал шүү дээ. Тэгвэл энэ багц 100 мянган ам.доллар буюу 320 орчим сая төгрөгийн эрсдэлийг хамгаалдаг.

Манай мэргэжилтнүүд таны хэрэгцээнд тохирсон багцыг санал болгох тул танд болон таны гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн ямар ч асуудал тулгарсан санаа амар байж болно.  Даатгал үйлчлэх улс, сонгосон багцаас хамаарч дэлхийн 150 гаруй оронд  2.5 сая ам.доллар хүртэлх эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой.

Бодь Даатгал компани одоогоор 50 гаруй байгууллагын 4000 гаруй хүнд олон улсын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээгээ үзүүлдэг. 

Бидний зүгээс нөхөн төлбөрийг хурдан шуурхай шийдэх зарчим баримталж ажилладаг. Зөвхөн Олон улсын эрүүл мэндийн даатгалаар жилдээ  2,5-3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгодог.



Ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарч ажилтнуудаа даатгуулдаг байгууллагууд нэмэгдэж байна


Харин аж ахуй нэгжүүдийн хувьд нэг үеэ бодвол албан байгууллагууд эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгодог болжээ. Тавхан жилийн өмнө эрүүл мэндийн даатгалыг зөвхөн том групп компаниуд, олон улсын байгууллагууд л авдаг байлаа. Сүүлийн үед жижиг старт-ап компаниас эхлээд бүхий л түвшиндээ ажилчдаа даатгуулж байна. 

Чадварлаг ажилтнуудаа тогтоон барих, шинэ ажилтныг багтаа нэгдүүлэх одоогийн ажил олгогчдын чиг хандлага нь ажилтнууддаа зөвхөн цалин, мөнгө, урамшууллаас гадна нийгмийн хариуцлага, ажилтны эрүүл мэнд, сэтгэл тайван байдалд багагүй анхаардаг болсон байна.

Ингэхдээ эрүүл мэндийн даатгал,санхүүгийн хамгаалалтыг маш их сонирхдог болсон байна. Мөн ажилтнуудаа жил бүр тогтмол даатгуулж хэвшсэн байгууллагууд ч цөөнгүй болсон байна. Энэ нь ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмж, эдийн засагт нь эерэгээр нөлөөлнө шүүдээ.


“Bodi Clobal Healthcare” олон улсын эрүүл мэндийн даатгалыг сонгох шалтгаанууд

✔ Өөрийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан багцаа сонгох боломжтой

150 орчим орны 12 мянга гаруй хамгийн чанартай эмнэлэг, шинжилгээний төвүүдээр үйлчлүүлэх эрхтэй

✔ Хамтран ажилладаг эмнэлгүүдэд шууд үйлчлүүлэх эрхтэй

365/24 түргэн шуурхай үйлчилгээ


Бодь даатгал компанитай холбогдох дэлгэрэнгүй мэдээлэл

Төв оффисын байршил: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Бага тойруу, Ц.Жигжиджавын гудамж-9, Сүхбаатарын талбай, Бодь цамхаг

Утас: +976 70110280

И-мэйл: info@bodi-insurance.com

Вэбсайт: www.bodi-insurance.com

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.