Эрүүл мэндийн даатгал Шүд, амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээнд ямар хөнгөлөлт үзүүлдэг вэ?

Шүд, амны хөндийн амбулаторийн тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд шүд, амны хөндийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, шинжилгээ, тухайн шүдний бүрэн эмчилгээ болон холбогдох бусад зардал орно.

Мөн зөвхөн төрийн өмчийн шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээгээр дагнасан эрүүл мэндийн байгууллага болон аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн тусламж, үйлчилгээ хамаарна. 

Даатгуулагч жилд дээд тал нь 3 хүртэлх шүдний цогц тусламж, үйлчилгээг авна. 

Эрүүл мэндийн даатгалын сангаас амбулаторийн тусламж үйлчилгээний төлбөрийг нь 100 хувь хариуцахаар заасан учир иргэн төлбөр төлөхгүй.

Энэхүү тусламж үйлчилгээг авахдаа:

  • Эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх
  • Тухайн байгууллага эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй эсэхийг шалгахад л хангалттай.




Эх сурвалж: ЭМДЕГ