Эрүүл мэндийн даатгалтай холбоотой түгээмэл асуултуудын хариултыг хүргэж байна.

-Эрүүл мэндийн даатгалтай, даатгалгүй байхын ялгаа юу вэ?

-Эрүүл мэндийн даатгалд хамрагдснаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг тогтоосон хэмжээгээр төлүүлэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдээ хуваалцах боломжтой. 

Харин даатгалгүй бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлаа 100 хувь өөрөө хариуцах мөн эрүүл мэндийн даатгал нь заавал төлөх албан журмын даатгал тул төлөөгүй байсан хугацаагаа нөхөн төлөх мөн дээр нь торгуул төлөх шийтгэлийн арга хэмжээтэй байдаг.

-Даатгалаа хэрхэн шилжүүлэн тооцуулах вэ?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасны дагуу шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч тухайн жилийн дээд хязгаараас давсан тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулахаар хуульчилсан байдаг.

-Даатгалын гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд яах вэ?

-Оршин суугаа хаягийн дагуу Нийгмийн даатгалын хэлтэст иргэний үнэмлэх очин авах боломжтой юм.


Эх сурвалж: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар