Компаний шинэ бүтээгдэхүүний талаарх цуурхалд үнэмшихэд хэцүү. Учир нь тэд шинэ бүтээгдэхүүнийхээ талаар ам чангатай байдаг ба албан ёсоор зарлах хүртэл энэ нь таамаглал төдий байдаг билээ. "Apple" компаний ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар компаний ирээдүйн утас “өнгөлөг” байх магадлалтай гэнэ.

Шинжээч Мин-Чи Куо-гийн тооцоолсноор 6.1 инчийн LCD iPhone загвар нь саарал, цагаан, цэнхэр, улаан, улбар шар гэсэн таван өнгөөр гарах төлөвтэй байна. Өмнө нь 5С дээр ашигласан өнгөний хандлагатай адил төстэй боловч 6.5 инчийн OLED модель, ойролцоогоор $700-$1000 доллар байсан бол одоогийн модель нь харьцангуй хямд үнэтэй гарах гэнэ. Харин тусгай моделиуд нь хар, цагаан ба алтлаг өнгөтэй байх аж.

"Аpple"-ийн хувьд аль хэдийн өнгөлөг жил эхлээд буй. Учир нь тус компани PRODUCT (RED)-тай хамтран улаан өнгөтэй iphone8, iphone8 plus гаргасан. "Apple" компани нь ХДХВ/ДОХ-той хүмүүст шинжилгээ, эмчилгээ болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг. Цаашдын улаан моделууд нь уг хамтралын үргэлжлэл болох үгүй нь тодорхой бус байна.



Мэдээллийн ивээн тэтгэгч: PC Mall