Хэдхэн жилийн өмнө бид брэндийн шошго, гоё ганган баглаа боодолтой л бол эрүүл мэндэд яаж нөлөөлөх, байгальд ямар хор уршигтай гэдгийг бодохгүйгээр сонголтоо хийдэг байлаа. Харин өнөө үед эко, эрүүл бүтээгдэхүүн нь бидний амьдралын салшгүй хэрэглээ болсон. Ялангуяа бид монголдоо үйлвэрлэсэн бүтээгдэхүүнээ дэмждэг, хэрэглэдэг үе ирсэн гэдгийг "The apprentice" шоунаас ч харж болно. 

Хэдийгээр цар тахлын энэ үед баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдийг өргөн дэлгэр тэмдэглэхийг хориглосон ч бид хайртай хүмүүсээ баярлуулж, бэлэг өгөх нь тодорхой. 

Монголчууд эрүүл органик, хамгийн эко, бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлээд олон жил болсон. Гэтэл бид хэн, хаана, ямар түүхий эд, материалаар үйлдвэрлэсэн нь тодорхойгүй оймс, майкаа бэлэг гэх нэрийдлээр бие биедээ дамжуулсаар байх уу. Импортын барааг халж, дотоодын бүтээгдэхүүнээ дэмжих бодлого хэрэгжүүлснээр таны мөнгө эх орондоо үлдэнэ. Цаашлаад монгол хүн бүр ажлын байраар хангагдаж Бид орлоготой, эрүүл монгол ирээдүйг бүтээж чадах юм. 

Ингээд та бүхэндээ өөрсдөө хэрэглэх болон бусдад бэлэглэхэд тохиромжтой. эрүүл мэнд, гоо сайханд эерэг нөлөөтэй эко Монгол брэндүүд, тэдний бэлгийн багцыг танилцуулж байна. 

Худалдан авалт хийхийн тулд та заавал дэлгүүр орох шаардлагагүй. Цар тахлын энэ үед ихэнх худалдаа онлайн захиалга, хүргэлттэй болсон. 


1. Lhamour

2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Монголдоо төдийгүй дэлхийд алдартай арьс арчилгааны органик брэнд. Япон, Сингапур зэрэг улсуудад салбартай олон улсад данстай брэнд гэж хэлж болно. Бүх бүтээгдэхүүнээ 100 хувийн цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр хийдэг тул эмзэг арьсанд ч тохирдог.Зөвхөн арьс арчилгааны төдийгүй хатуу шампунь, саван, биеийн скраб гээд 80 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 

LHAMOUR-ын гол онцлог нь харшилтай хүмүүст зориулсан бүтээгдэхүүнүүд байдаг. LHAMOUR брэнд сар шинэд зориулан 15000 төгрөгийн үнэтэй “Эмээгийн авдрын бэлэг“ багц худалдаанд гаргажээ. Цахимаар золгоё уриалгын хүрээнд та энэхүү багцыг захиалан хайртай хүмүүстээ хүргүүлэх боломжтой. 



2. LaPerla-Mongolian Products  

Монголын анхны натрийн лаурет сульфат, натрийн лаурель сульфат, силикон, парабен агуулагдаагүй үс арчилгааны бүтээгдэхүүний брэнд. 

Бидний үргэлж хэрэглэдэг хуванцар савтай шампуниуд нь сульфат, силикон, парабен агуулдаг. Энэ нь эхэндээ үсийг гоё сайхан болгодог хэдий ч аажмаар хордуулдаг байна. Харин LaPerla брэндийн гол түүхий эд нь халгай, чацаргана, ганга зэрэг байгалийн гаралтай ургамал тул ямар нэгэн химийн бодис агуулаагүй хатуу саван хэлбэрийн шампунь байдаг. Хэрвээ таны үс унадаг бол, хуурайшдаг бол, ямар нэгэн асуудалтай бол, мөн хог хаягдалгүй бүтээгдэхүүн хайж байгаа бол таны заавал сонгох брэнд юм. Үнийн хувьд багцаараа 15000 төгрөг. 


3. GOO Brand 

Залуу бүсгүйн 2014 онд байгуулсан брэнд. Монгол хүний арьсны онцлогт тусгайлан зориулж, органик гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг гар аргаар үйлдвэрлэдэг төдийгүй гадаад руу экспортлодог. Хонины сүүлтэй саван, чацарганатай нүүрний маск, цэвэрлэгч, гангатай үсний цацалга зэрэг байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Гоо брэнд ч мөн адил сар шинийн бэлгийн багц гаргасан байна. 


4. MOIL брэнд

2018 онд байгуулагдсан Мойл органик брэнд нь 8 төрлийн 66 орчим бүтээгдэхүүнтэй. Монгол орны хөрсөнд боловсорсон жимс, жимсгэнэ, зөгийн бал, ургамал зэргийг ашиглаж бүх бүтээгдэхүүнээ гар аргаар үйлдвэрлэдэг. Тэдний бэлгийн багц нь 16500-57000 төгрөгөөр худалдаалагдаж байна. 


5.  Wooly Mongolian Socks

Бүх төрлийн ноос, ноолууран утсаар оймс болон бээлий үйлдвэрлэж захиалгын дагуу нийлүүлдэг Монгол брэнд. Тэдний өнгө үзэмж, хийц сайтай бүтээгдэхүүнийг сонирхож үзээрэй. Бэлгийн багцууд нь хямдралтай, бэлэгтэй  бөгөөд үнэгүй хүргэж өгнө. 


6. БомБорДуК 

Хүүхдийг тайвшруулан амрааж, булчинг суллан, хүчилтөрөгч болон цусан хангамжийн дутмагшлаас үүдэлтэй зовиуруудыг бууруулж, дархлаа дэмжин, ханиадыг эмчлэх үйлчилгээтэй ванны давс. Үүнийг аньс, чацаргана, зөгийн бал зэрэг органик түүхий эдээр хийдэг. Хүүхэд төдийгүй томчууд ч хэрэглэхэд тохиромжтой монгол брэнд юм. 


7. Shiva'S HandMade Brands

Эрт цаг үеэс эдүгээг хүртэл хүн төрөлхтний орхилгүйгээр хэрэглэж ирсэн зүйл бол яахын аргагүй лаа. Үнэр болон өнгөөр нь ялгаж, дэлхийн улс болгон өөр өөр зүйлсэд ашигладаг. Жишээ нь энерги сэргээх, эмчлэх, зан үйл хийх, ховсдох гээд олон аргууд байх аж. 

Shiva'S HandMade Brands нь органик түүхий эдээр хүний биед хор нөлөөгүй, гоёмсог лаануудыг үйлдвэрлэдэг. Тэдний гоёмсог лаа болон ванны давснаас сонголтой хийж хүргүүлэх боломжтой.