"Эко бьюте халгай” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Т.Оюунжаргалтай  үсний зөв арчилгаа, эмчилгээний талаар ярилцлаа.

Тослогтдог үсээ өдөр болгон угаах нь үр дүнгүй  

Хэрэв та үсээ 3 минут ч хүрэхгүй хугацаанд эсвэл өдөр болгон угаадаг бол буруу. Нэг угаахдаа чанартай сайн, 15-20 минут,  үсээ хяхарч дуугартал нь угааж байж зөв угаасан болно. Ингэж угааж дадвал долоо хоногтоо нэг л удаа үсээ угаахад хангалттай.  Эхний ээлжинд үс угаалтын зайгаа багасгаж 2-3 хоногтоо нэг угаадаг болоорой. 

Харин өглөө нь үсээ угаагаад гарч байхад өдөртөө тослогдоод байгаа бол хуйханд асуудал үүсч, даамжирсан байна гэсэн үг. Тэгэхээр юун түрүүнд мэргэжлийн эмчилгээний салонд хандахыг зөвлөе.

Мөн үсэнд үүссэн асуудлаас хамаарч тослог бол тослог, хаг бол хаг гэж тус тусад нь зориулсан бүтээгдэхүүн хэрэглээрэй. Анзаарч байхад хүмүүс ер нь нэг л шампунь аваад түүгээрээ хагаа ч арилгаад, дээрээс нь урт ургуулаад, намирсан шулуун болгочихно гэж эндүүрдэг. 

Бичлэг үзэх: 

Янз бүрийн арга туршиж, үсээ гэмтээх нь олон

Зарим хүн “Хайрлаж авсан юм” гээд л хувцсаа болгоомжтой гэгч нь өмсөөд буцаад л хими цэвэрлэгээнд өгдөг. Тэгсэн хэр нь өөрийнхөө үсэнд болохоор хайнга ханддаг. Минийхээр үс бол бидний хамгийн том нэрийн хуудас.  

Зөрөөд өнгөрөх төдийд л үснээс нь гоё үнэр сэнгэнэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхэд л энэ хүн өөртөө үнэхээр анхаарал тавьдаг хүн байна гэдэг нь шууд харагддаг. Тэгэхээр үсээ арчлах цаг зориулж гаргах ёстой.  Дэлгүүр ороод гартаа таарсан бүтээгдэхүүнийг аваад өглөө санд мэнд угаасан болоод гарчхаж болохгүй шүү дээ.

Эсвэл бүр арчилж байна гээд фейсбүүкээс уншсан, хүний хэлсэн хамаагүй үгэнд итгээд л янз бүрийн юм туршиж үснийхээ өнгийг нь бүр гундаачихсан ирэх нь олон. Ер нь бол пивоор угаах гэх мэт аргаас татгалзаарай. Үс арчилгааны бүтээгдэхүүний хөгжил ямар өндөр түвшинд хүрсэн билээ. Ийм шинэ эрин үед чанартай бүтээгдэхүүнийг аваад зөв хэрэглэ л дээ.

Монголчууд бүтээгдэхүүн сонгохдоо сурталчилгаанд итгэдэг 

Би мэргэжлийн үсчин хүний хувьд Монголд шинэлэг инновац тогтоосон чанартай, шинэ бүтээгдэхүүн л оруулж ирэхийг хүсдэг. Гаднын  улс орнуудад явж байхад эмээ ч байсан гоё үстэй байдаг байхгүй юу. Ард түмний үс гоё байх нь тэдний хөгжил соёл нь хаана байгааг харуулаад байгаа юм. Бид ч гэсэн урт сайхан үстэй байсан шүү. Бүсгүйчүүд нь бүгдээрээ сувдан даруулга гурав дараад зүүдэг байсан үе саяхан. Одоо цагт тийм үстэй байхын тулд чанартай бүтээгдэхүүн л хэрэглэх хэрэгтэй.

Тэгэхээр анхнаасаа үс арчилгааны бүтээгдэхүүнээ сонгохдоо сайтар нягталж байгаарай. Монголчууд бид чинь маркетингид итгэчихдэг. Шинжлэх ухаанч талаас нь судалж үз.  Үнэхээр энэ шампунь юу юу агуулсан юм, хэдий хугацаанд хэрэглэх юм, хуйхандаа түрхэх үү, үсэндээ түрхэх үү гээд нэг бүрчлэн худалдаалж байгаа газраас нь хариулт авч байж шийдвэрээ гаргаж байгаарай.  

Сайхан үстэй болохын тулд чанартай бүтээгдэхүүн л хэрэглэ 

Манай Экосс салон Италийн "She is the beauty"  брэнд оруулж ирээд байна. Өнгөрсөн 5 дугаар сараас эхний 100 гаруй хүн маань хэрэглэж үзсэн.  Монголчуудын үсний гол асуудал нь шулуун ч биш, хөвсгөр ч биш үстэй. Нэг бол бүр шалчийсан үстэй байдаг. Яг л энэ асуудлуудыг шийддэг бүтээгдэхүүнүүдтэй. Хэрэглэгчдийн маань үс нь өтгөрч, ургалт нь хурдассан үр дүнтэй, сэтгэл ханамжтай байгаа. 

Одоогоор нэвтрээд байгаа бүтээгдэхүүн нь үсийг хөвсийлгөж, шулуун болгодог. Мөн буржгар үсийг илүү чангалаад тодруулдаг бүтээгдэхүүн бий. Энэ бүтээгдэхүүнийг зөвхөн “Экосс салон” дээр хийлгэх шаардлагагүй, өөрийнхөө ордог салоноос энэ бүтээгдэхүүнийг авчраад хийж өгөөч ээ гээд хийлгүүлэх боломжтой.

Өөрт тохирсон зөв бүтээгдэхүүнээ олсон байхад цаг хугацаанд ч, мөнгөнд ч хэмнэлттэй. Жишээ нь манай нэг шампунийг 150 мянган төгрөгөөр аваад 8 сар хэрэглэнэ. Ингээд бодохоор сард 20 мянган төгрөгийн шампунь хэрэглэж байна гэсэн үг. Эхлээд бусад шампуниас үнэтэй санагдавч урт хугацаандаа бол илүү хэмнэлттэй тусч байгаа юм.  

Эцэст нь хэлэхэд “Наадахыг чинь хэд хэрэглэвэл үс зүгээр болох юм” гэж асуудаг. Нэг удаа хэрэглээд шууд асуудлаа шийдчих юм шиг боддог. Үгүй ээ, аливаа юмыг байнгын давтамжтай, дараалалтай хийж л сайн үр дүнд хүрдэг. Мөн хүн бүрийн үсний бүтэц, хооллолт, бодисын солилцоо нь хүртэл ондоо учраас ижил тоо байхгүй гэдгийг сануулъя.