Дэлхийн уур амьсгалийн өөрчлөлтөд тоос, тоосонцрын нөлөөг эрдэмтэд судалж эхэллээ. 

АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг олон улсын сансрын станциас шороон шуурганы нүүдлийг ажиглах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна.

Шороон шуурга түйрэн нь тоос тоосонцрын хамгийн жижиг нарийн ширхэгийг дэлхийн хаана ч хүргэж чадах бөгөөд тоосонд хучигдсан цас хайлж, агаарын температурт нөлөөлж, үүл хуралдах явцад нөлөөлж байгааг тогтоожээ.

Тухайлбал мөнх цаст оргилуудыг дарсан тоос, тоосонцорууд гэрлийг ихээхэн шингээдэг аж. Ингэснээр агаарын хэм нэмэгдэж цас хайлах явц эрчимтэй өрнөж байгаа юм.

Хэрвээ эрдэс давс агуулсан бол цасыг мөнх цасыг улам ч хурдан хайлуулдаг талаар эрдэмтэд судалжээ.

Эх сурвалж: jpl.nasa