Дэлхийн дулаарлаас болж хойд мөсөн далай хөлдөхгүй байна

Х.Оргил
11 сарын 23, 2020

Сиберийн хойд хэсэгт оршдог Хойд мөсөн далайн арлууд өнгөрсөн сард олон жилийн дунджаас 10 хэмээр дулаан өвөл болжээ.

1891 оноос хойш өдийг хүртэл Хойд мөсөн далайн температурыг хэмжиж байгаа Оросын цаг уурийн агентлагийн мэдээлж буйгаар урьд өмнө нь 2016 онд мөн ийм дулаан 10 дугаар сар болж байсан аж. 

Мөн Умард Кара тэнгис, Лаптевийн тэнгисд олон жилийн дунджаас 6-8 хэмээр дулаарсан байна.  

Мөсний эх орон гэгддэг Лаптевийн тэнгисийн усны хэм 5 хэмээр нэмэгдэж түүхэндээ анх удаа тэнгис хөлдөөгүй хэвээрээ үлджээ.

Энэ тэнгисийн ус түрүүлж хөлдөж байж бусад далайн хэсэг рүү хүйтэн агаарын урсгалыг 5 дугаар сар хүртэл үлээдэг байна. 

Дэлхийн дулаарлын улмаас Хойд мөсөн далайн мөс тогтохоо больж, бүрэн хөлдөхгүй байгаа нь эрдэмтдийн санааг зовоож байгаа хамгийн том асуудал юм. Мөн Канадын хойд хэсэг олон жилийн дунджаас 6 хэмээр дулаан температур бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: themoscowtimes.com

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.