Япончууд уран зурагтай бэлгэвчээр жуулчдад бэлэг барина

Х.Оргил
06 сарын 07, 2019

2020 онд болох Токиогийн олимпийн наадмыг тохиолдуулан гадны жуулчдад зориулан сонирхолтой бэлгээ задалсаар байна.

Токиогийн бэлгэвч үйлдвэрлэгч Okamoto компанит болон бэлгэвчний дэлгүүр Condomania хамтран Японы уламжлалт уран зургийн дүрслэл бүхий бүтээгдэхүүн гаргажээ.

Японы уламжлалт уран зургийн дүрслэл буюу ukiyo нь 17-19 дүгээр зууны үед цэцэглэж байсан бөгөөд өдгөө жуулчдын сонирхлыг татдаг зүйлсийн нэг болж чадсан юм.

Энэхүү загварын олон сонголттой бэлгэвч энэ зунаас худалдаанд гарах талаар Soranews24 мэдээлсэн байна. Сонирхолтой нь уг бэлгэвчийг өөрт таалагдсан зураг дүрслэл, хэмжээгээр захиалан үйлдвэрлүүлэх боломжтой аж. Уг бүтээлч санаанаас гадна бас нэгэн нээлтийг Okamoto гаргасан нь вирусын эсрэг бүрхүүлтэй VivaGel хэмээх нэртэй бэлгэвч юм.  VivaGel  бэлгэвчний нэг хайрцагийн үнэ нь 2,000 иен ($18.53)-ээр худалдаалагдах аж.

Харин урлагийн бүтээл бүхий бэлгэвчний үнэ зарлагдаагүй байна.



Эх сурвалж: nextshark.com/

 

Холбоотой сэдвүүд

бэлгэвч токио 2020

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.