Коронавирусийн цар тахлын улмаас хойшлогдоод байгаа Токиогийн олимпын наадам 2 тэрбум ам.долларын хохирол учруулж байна гэж тус наадмыг зохион байгуулагчид зарлалаа.


2013 онд уг наадмыг зохион байгуулах саналд ялж байхдаа нийт 7.3 тэрбум ам.доллар зарцуулж гэж тооцож байсан бол одоогоор 12.6 тэрбум ам.доллар даваад байна.

Ирэх оны 7 дугаар сарын 23-нд нээгдэх Токиогийн Олимпын наадамд 206 улсын 15,000 гаруй тамирчид, болон олон арван мянган албаны хүмүүс оролцоно. Тэд мөн хэвлэл мэдээллийнхэн хөл хорионы нөхцөл шиг хотхонд байрлаж гадуур гарахгүй, ямар ч үзвэр үйлчилгээ үзүүлэхгүй мөн орой үдэшлэг зохиохгүй гэсэн хатуу нөхцөлтэй ажиллах аж.

Мөн тэмцээн дууссан тамирчин нэг хоногийн дотор Япон улсыг орхин гарах ёстой гэнэ.

Япон улс коронавирусын цар тахлыг бусад улс орнуудтай харьцуулбал сайн хяналттай авсан гэж байгаа боловч уг өвчнөөр 2000 гаруй хүн нас бараад байна