Токио дахь технологийн компани оффистоо муур тэжээж, ажилчдынхаа сэтгэл зүйд анхаарч байна

Токио хотод төвтэй “Qnote Inc” нэртэй технологийн компани 2004 онд нэгэн муурыг үрчилж авснаар оффисын орчинд эерэг өөрчлөлт авчирч байгааг удирдлага болон ажилчид анзаарчээ. 

Тус компанийн удирдлагын зүгээс оффистоо мууртай байснаар ажилчдын сэтгэл зүй тайвширч, стресс буурч, хамт олны уур амьсгал илүү дулаан болж буйг онцолсон байна. Энэхүү туршлага амжилттай байсан тул өдгөө “Qnote Inc” оффистоо нийт 11 мууртай болжээ.

Зураг
Тайлбар






Муурнуудыг компанийн ажилчид хамтдаа асарч, хооллож, эрүүл мэндэд нь анхаардаг бөгөөд энэ нь хамтын хариуцлага, багийн уялдаа холбоог нэмэгдүүлэхэд ч эерэгээр нөлөөлж байгаа аж. Оффис дотор чөлөөтэй алхах муурнууд нь ажилчдад богино хугацаанд амрах, сэргэх боломж олгодог гэж зарим ажилтан онцолсон байна.

Сүүлийн жилүүдэд Японд болон дэлхийн бусад оронд “pet-friendly office” буюу тэжээвэр амьтанд ээлтэй ажлын орчин нэмэгдэж байгаа бөгөөд “Qnote Inc”-ийн туршлага нь үүний нэг сонирхолтой жишээ болж байна.

Эх сурвалж: South China Morning Post

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.