Амьтанд хайртай эрчүүдэд хүргэх нэгэн таагүй мэдээ бидэнд байна. Юу вэ гэвэл, мууранд хайртай эрчүүдтэй болзох хүсэлтэй эмэгтэй цөөн байдаг аж. 

Колорадо мужийн их сургуулийн нэгэн судалгаагаар олон нийтийн сүлжээний платформ дээрээ мууртай авахуулсан зургаа оруулсан эрчүүдэд бүсгүйчүүд болзоонд явахыг зөвшөөрөх магадлал нь бага гэдэг нь тогтоогджээ.

Судлаачид хэдэн зуун эмэгтэйд мууртай болон муургүй хоёр эрэгтэйн зургийг үзүүлжээ. Бүсгүйчүүдэд мууртай зургийг харуулахад эрчүүдийн аз харих шиг л болсон байна. 

Эмэгтэйчүүд муураа тэвэрсэн эрчүүдийг эрэгтэйлэг бус, илүү төвийг сахисан, нийцэрхүү, нээлттэй ч болзоход тохиромжгүй гэж үздэг аж.

Муургүй эрэгтэйн зургийг үзүүлэхэд эмэгтэйчүүдийн 38 хувь нь тэдэнтэй болзох сонирхолтой гэсэн бол 37 хувь нь тэдэнтэй гүнзгий харилцаа үүсгэх хүсэлтэй гэсэн байв. 

Харин муураа тэвэрсэн эрэгтэйн зургийг үзүүлэхэд дээрх магадлал тус бүрчлэн 33 хувь хүртэл буурсан байна. Түүнчлэн тэдэнтэй хэзээ ч ямар нэг харилцаа үүсгэхгүй гэж хэлж байсан бүсгүйчүүдийн тоо 9 хувиас 14 хувь хүртэл өсчээ. 

Харьцуулбал, мууртайгаа авахуулсан зураг нь эрчүүдийг үнэлсэн үнэлэмжийг огцом унагаагүй ч найз залуу, хамтрагчийн үүднээс эмэгтэйчүүд тэдэнд илүү захирангуй харьцах хандлагатайг өгүүлжээ. 

Дээрх судалгаанд 18-24 насны нийт 708 эмэгтэй хамрагдсан байна. Үр дүнд нь эмэгтэйчүүдийн сонголт урт хугацааны туршид бидний дунд оршиж ирсэн муур болон нохой тэжээгчдийн тухай нийтлэг соёлын тодорхойллоос хамаарсан гэж үзжээ.


Эх сурвалж: CNN News