Сүүлийн үед TikTok, Instagram зэрэг нийгмийн бусад сүлжээнд христийн шашны гэлэнмаа, буддын шашны лам, исламын шашны номлогч, шаолины сүмийн хуврагууд нар богино хэмжээний, хөгжилтэй дүрс бичлэг оруулж олон сая дагагчтай болж, өөрсдийн мессежийг нийгэмд хүргэх нь ихэсжээ.

TikTok дээр #ChristianTikTok хаштаг гэхэд 9 тэрбум хандалт, #Diwali хаштагийг 2 тэрбум хандалт авсан бол #Islam хаштагийг 60 тэрбум хандалт авсан байна.


Тэднээс хамгийн их хандалттай нь Лондон хотын Гэгээн Полын сүмийн христийн шашны гэлэнмаа, АНУ-ын Лонг Аиландын үнэн алдартны шашны инфлүэнсэр Мэлинда Шраус нар юм. Есүс Христэд хамаг амьдралаа зориулдаг эгч дүү гэлэнмаа нар өдрийн мөргөлийн дараа #MediaNuns! хаштагаар хөгжилтэй бас заримдаа нэг нэгнээ чадах гэсэн пранк видео оруулдаг байна.



"Хүмүүс биднийг сүмд түгжигдсэн, хатуу дүрэм журамтай уйтгартай, өрөвдөм амьдралаар амьдарч байгаа гэж боддог. Гэхдээ бид энэ видеог нийгмийн сүлжээнд оруулснаар нь бид ч гэсэн адилхан хүн гэдэг зүйлийг хэлэхийг хүссэн юм." гэжээ.


Нийгмийн сүлжээ хэрэглэдэг хүмүүсийн дийлэнх олонх нь хэзээ ч сүмд очиж үзээгүй, номлогчтой ярьж үзээгүй залуус байдаг. Тэдний богино видеог үзсэн хүмүүс сэтгэгдлээ үлдээхдээ "Сүмийн гэлэнмаа нарыг бүгдээрээ 90 настай, эмоцигүй, ууртай хүмүүс байдаг гэж боддог байсан" гэжээ.
Лондонгийн исламын шашны сүмийн номлогч 27 настай Сабах Ахмед өөрийн Instagram хуудсаараа дамжуулан ганц шашны талаар бус гэр бүлийн харилцаа, хар тамхи гэх мэт олон сэдвээр хүмүүст ёс зүйн талаас нь зөвлөгөө номлол өгдөг байна. Энэ нь түүний амьдралын нэг хэсэг нь болжээ.


Эх сурвалж: BBC