Тик ток нь залуучуудад зориулсан хөгжилтэй видео хуваалцах аппликэйшн юм. Харин насанд хүрэгчдийн хувьд цаг барсан саваагүй үйлдэл мэт ажиглагддаг. Энэхүү платформыг хэрхэн үзэхээс үл хамааран эцэг компани болох Bytedance-ийн хувьд асар их орлогын эх үүсвэр хэвээр байна. 

Ройтерс агентлагийн мэдээлж буйгаар Тик ток, түүний Хятад хувилбар болох Доуин, мэдээ мэдээллийн агрегатор Jinri Toutiao нь энэ оны эхний хагас жилийн байдлаар 50-60 тэрбум юаний орлого олжээ. Bytedance нь дэлхийн хамгийн үнэ цэнтэй старт-ап компаниудын нэг бөгөөд оны хоёр дахь хагаст ч мөн ашигтай ажиллана гэдэгт итгэлтэй байгаа аж. Компанийн зүгээс албан ёсоор иймэрхүү мэдэгдэл хийгээгүй гэдгийг хэлэх нь зүйтэй. 

Бээжинд төвтэй энэхүү стар-ап нь гэнэтийн өсөлтөөс болж 2019 оны орлогын төлөвлөгөөгөө 100 тэрбум юаниас 120 тэрбум юань болгон өөрчилсөн байна. 

2018 онд СNBC-ийн мэдээлснээр нийт үнэлгээ нь бүхэлдээ 7.2 тэрбум доллар байсан гэдгийг харгалзан үзвэл Bytedance-ийн орлого нь үнэхээр том харайлт юм.

Bloomberg-ийн тэрбумтнуудын индексээр Bytedance-ийн үүсгэн байгуулагч Жан Иминг нь дэлхийн 500 баяны 103 дугаар жагсчээ.


Одоогийн байдлаар Bytedanceнь 1.5 идэвхитэй хэрэглэгчтэй ба өдөр бүр 700 сая хүн тус аппликэйшныг идэвхитэй ашигладаг байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Тик Ток орлогынхоо эхний шатанд явж байгаа ч Доуин нь Хятадад зар сурталчилгааны төлбөрөөс ихээхэн хэмжээний орлого олжээ.


Эх сурвалж: https://nextshark.com/