Энэтхэгийн Менежментийн Институцын судлаачид болох Хема Сваминатан, Дипак Малган нар айл өрхүүдийн дундаж орлогын судалгаа хийжээ.
Нийт 45 улсын 2.8 сая хос уг судалгаанд хамрагдсан байна.
Үр дүнг үзвэл:
- Дэлхийн аль ч улсад эхнэрүүд нөхрөөсөө бага цалин авдаг.
- Хэдий хосууд хоёулаа тогтсон ажилтай ч эхнэрүүд бага цалин авч байгаагийн шалтгаан нь жэндэрийн тэгш бус байдалтай шууд холбоотой.
- Учир нь эмэгтэй хүн хүүхэд төрүүлэх, гэр бүлээ асрах зэргээр мөнгөөр хэмжигдэхгүй ажлыг өдөр тутамдаа хийж байдаг.
- Дэлхий даяар эмэгтэйчүүд идэвхтэй ажиллах цагийнхаа 80 хувийг гэрийн ажилд зарцуулдаг. Энэ нь эргээд цалинтай ажилдаа төвлөрөх, амжилт гаргахад сөргөөр нөлөөлдөг байна.
- Ийнхүү нөхрөөсөө бага цалин авч буй нь гэр бүл дэх эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг үүсгэж, эмэгтэйчүүд "буланд шахагдах" шалтгаан болдог.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.