Доналд Трамп өнгөрсөн онд “Тик Ток”, “Вичат” апплекейшнүүдийг ашиглахыг хориглосон билээ. Учир нь Хятад эзэдтэй эдгээр компаниуд хэрэглэгчийн мэдээллийг хулгайлж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж  байна гэж үзсэн юм.

Тэгвэл Жо Байден энэхүү хоригийг цуцалж буйгаа мэдэгдлээ. Тэрээр эдгээр апплекейшнүүдэд хориг тавихдаа баримт нотолгоо дээр үндэслэн шийдвэрлэх ёстой гэжээ.

Сонирхуулахад, хориглохоос өмнө Америкт Тик Токийг сар бүр 80 сая хүн хэрэглэдэг байжээ.