“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолт өнөөдөр буюу энэ сарын 28-нд “White Rock Center”-т болно.

Дээрх тоглолтыг уг нь энэ сарын 23-нд хийхээр төлөвлөж байсан ч улс төрийн тодорхойгүй шалтгаанаар түр цуцлагдсан юм.

Тоглолтыг ерөнхий зохион байгуулагч “Хүрээ энтертайнмент” ХХК  МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэх аж. Харин ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, ХААН банк ажиллаж байна.

“The Hu” хамтлаг тоглолтоосоо олсон орлогоо "COVID-19" халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, Улсын Онцгой комисст хандивлах юм.