"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн захирал Т.Ганболд Иргэний Зориг Ногоон Намын даргын зөвлөхөөр томилогджээ. Энэхүү талаар ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг сошиал хуудсаараа дамжуулан нийтэд мэдэгдэв.

Тэрбээр "Улс төрд гарсан олигархууд дураараа дургиж 27-28 жилийг өнгөрүүлсэн. Одоо тэд ингэж чадахгүй. Олон нийтийн сүлжээгээр мэдээлэл нь тараад тэднийг рентген MRI аппарат шиг хардаг болчихсон. Ийм учраас цаашид худлаа ярьж, хулхидаж, ард түмнийг хуурч ингэж амьдардаг арга барил нь эцэс болно" хэмээн иргэний нийгмийн жагсаал цуглаанд оролцохдоо ярьж байсан удаатай.