TEE – Шинэ цагийн шилдэг ИНЖЕНЕР болъё!

1-640x640 ТЕЕ Education сургалтын төвийн БЕСТСЕЛЛЕР АНГИ-тай танилц

Энэ анги технологийн ертөнцтэй танилцах хүсэлтэй, эхлэн суралцагчид болон сонирхоод байгаа ч яг хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байгаа хүүхдүүдэд илүү тохиромжтой. Учир нь энэ ангийн хөтөлбөр нь инженерчлэлийн олон төрлийн мэдлэгийг системтэйгээр зааж сурагчдад мэдлэгийг өргөн цар хүрээгээр олгохоор загварчлагдсан. Мөн хүүхдийн юунд сонирхолтой, авьяастай болохыг нээж илрүүлэхэд тус болно. “Инженер болъё” уриатай энэ анги компьютер програмчлал, роботик, электроник, веб дизайны хичээлээр дамжуулан хүүхдийн сэтгэлгээг тэлж инженер шиг боддог болох эхлэл, суурийг сонирхолтойгоор бас баттайгаар тавих болно. ТЕЕ ангийг төгссөний дараа таны хүүхэд дараах ур чадваруудыг эзэмшсэн байх болно.


Инженерчлэлийн олон салбаруудын ялгааг ойлгоно

tjt-640x803 ТЕЕ Education сургалтын төвийн БЕСТСЕЛЛЕР АНГИ-тай танилцХэнри Рудольф Герц
 

Жишээлбэл, радио долгионыг олж нээсэн эрдэмтнээс сурвалжлагч бид энийг одоо юунд хэрэглэж болох вэ? гэхэд “Нэг их хэрэглээд байхаар юмгүй байх аа” гэж хариулсан байдаг. Харин өнөөдөр инженерүүдийн тусламжтайгаар тэр хэнд ч хэрэггүй гэж байсан мэдлэг бидний өдөр тутмын Wi-Fi internet, гар утас, 4G, 5G, гэх мэт харилцаа холбооны бүх хэрэгслийн амин сүнс болсон байна. Мөн алсын удирдлагатай онгоц, робот, хиймэл дагуулууд энэ “ХЭРЭГЦЭЭГҮЙ” нээлтгүйгээр мөн “ИНЖЕНЕРГҮЙГЭЭР” бий болж та энэ бичвэрийг гар утсан дээрээ интернэт ашиглан унших боломжгүй байх байсан биз ээ.

Герцийн энэ нээлтээс 20 орчим жилийн дараа цахилгааны агуу инженер Никола Тесла анхны алсын удирдлагатай тоглоомон завь удирдаж харуулж байжээ. 

Тухайн үеийн утасгүй холбоо өнөөдрийн түвшинд хүрч 4G-ээр Youtube үзэх хүртэл бид 120 орчим жил буюу 4-6 “хүний үеийг” өнгөрөөв.  Энэ бол инженерчлэлийн салбарт хийгдсэн олон нээлтүүдийн зөвхөн нэг нь. 

Сүүлийн 100 жилд тоолж баршгүй олон нээлт хийгдсэн. Технологийн салбарын нэг гайхамшигтай зүйл бол нэг нээлт хийгдсэнээр дахин шинэ нээлтүүд хийх боломж нээгддэг. Тиймээс, шинэ шинэ нээлтүүд шил даран цуварч, 500 жилийн өмнө бид хааяа нэг чих сортойлгом зүйл сонсдог байсан бол өнөөдөр бараг өдөр тутам эрүү мултлам гайхамшгийг харж болохоор болж. Үүнийг бид технологи хурдацтай хөгжиж байна гэж хэлээд байгаа юм.

Олон хүмүүс “шинэ нээлт хийх боломжгүй, дууссан” гэж ярьдаг. Гэтэл шинэ нээлт, шинэ санаа бол ухаад дуусчихдаг уурхай биш бөгөөд хязгааргүй үргэлжлэх огторгуй шиг зүйл юм. Тиймээс та 100 жилийн өмнө инженер байснаас, өнөөдөр инженер болох нь шинэ санаа, шинэ нээлт хийх илүү өргөн боломжтой.

ТЕЕ ангийн хөтөлбөрт программ хангамж, электроник, роботикын инженерчлэл мөн дээр нь веб дизайны суурь ойлголтууд багтдаг учир таны хүүхэд 1 ангиас орчин үеийн технологийн салбарын тухай хамгийн өргөн хэмжээний цогц ойлголтыг авах болно.

Инженерчлэлийн төсөл удирдаж сурна

-640x640 ТЕЕ Education сургалтын төвийн БЕСТСЕЛЛЕР АНГИ-тай танилц

Инженерийн салбарт сүүлийн үед гарч ирж буй цоо шинэ мэргэжил бол инженерчлэлийн төслийн менежер. Инженерчлэлийн төслийг ихэвчлэн өндөр туршлагатай ахлах инженерүүд эсвэл чадварлаг менежерүүд удирдсаар ирсэн байдаг. Гэтэл сүүлийн үед энэ арга улам бүр үр дүнгүйд тооцогдох болсон байна. 

Инженерээр удирдуулсан төсөл бизнес, хүний нөөц гэх мэт чиглэлд доголдол үүсэж, нурдаг бол менежерээр удирдуулсан төсөл технологи тал дээр асуудал үүсэж, бүтэлгүйтдэг аж.

Гэвч саяхныг хүртэл технологийн компани байгуулах нь асар өндөр зардалтайн дээр хэр баргийн хүмүүсийн хийж чаддаггүй, зөвхөн том бас монопол компаниуд л зонхилсон салбар байлаа. Мэдээлэл нь хаагдмал. Юун дээр алдаж, яах ёстойгоо мэддэггүй байсан гэсэн үг.

Харин технологи хөгжихийн хирээр амархан, хүртээмжтэй, зардал багатай болсноор 10 настай хүүхдүүд ч нийлээд старт-ап компани байгуулж, амжилт олох боломжтой болсон. Энэ өөрчлөлтийг дагаад юникорн, старт ап, старт ап инкубатор, антрапреньюр гэх мэт маш олон шинэ нэршлүүд моодонд орж энэ салбар жинхэнэ буцалж эхэлсэн. Гар утасны тоглоом хийгээд унтаад өглөө сэрэхэд долларын саятан болчихсон тохиолдлууд ч цөөнгүй. Энэ мэтчилэн, технологийн төслүүд маш олноороо хэрэгжих болсноор, инженерчлэлийн төслийн удирдагч гэдэг тусдаа мэргэжил байх ёстойг ойлгож, эрэлт нь нэмэгдсэн. Тиймээс их сургуулиуд инженерийн төслийн менежерийн ангиудыг саяхнаас нээж эхлээд байна.

ТЕЕ ангид сурснаар, таны хүүхэд инженерчлэлийн төслийг төлөвлөж, гүйцэтгэж, дүгнэж сурна. Учир нь манай хичээлүүд PROJECT BASED LEARNING буюу инженерчлэлийн бодит төслүүдийг хэрэгжүүлэх замаар практик дадлагаар дээрх ур чадваруудыг олгож, хөгжүүлэх юм. Инженерчлэлийн төсөл удирдаж сурснаар цаашдаа өөр ямар ч төрлийн төслийг удирдах, хэрэгжүүлэхэд дөхөм байх болно.

Нэмээд, төслүүдийг бие даан дангаараа эсвэл багаар гүйцэтгэх учир таны хүүхэд багийн тоглогч байх ур чадвараа хөгжүүлнэ. Төслийг дангаараа хэрэгжүүлэх үед мөн л ирээдүйд эрэлттэй ур чадварт тооцогддог Problem Solving буюу асуудлыг шийдвэрлэх чадвараа хөгжүүлэх болно.

Код бичиж, программ зохиож сурна

2-1-640x640 ТЕЕ Education сургалтын төвийн БЕСТСЕЛЛЕР АНГИ-тай танилц

Манай сургалт программчлалын ямар ч ойлголтгүй хүүхдэд тоглоом тоглуулах замаар суурь ойлголтыг зөв тавьж өгч чадна. Бид аливаа ур чадварыг хэн заах нь бус хэрхэн заах нь чухал гэдэгт итгэдэг. Ирээдүйд хэрэгтэй ур чадварыг буруу, сонирхолгүй зааснаас болж сурагчийн ирээдүйн боломжийг үгүй хийж болно.

Код бичиж сурах нь гадаад хэл сурахтай адил. 

Код бол компьютерыг, технологийг удирдах нэгэн төрлийн хэл юм. Мауз, кийбоорд байхад заавал кодоор удирдах ямар хэрэгтэй гэж бодож байвал компьютерыг мауз, кийбоорд болон бидэнд зориулж хийж өгсөн бэлэн программаар удирдах нь бидний боломж мауз, кийбоорд, программын хүчин чадлаар л хязгаарлагдана. Харин кодоор удирдаж чаддаг байхад боломж хязгааргүй юм.

Код бичих нь хүнээс маш нягт, тодорхой байж, алдаагүйгээр хүсэлтээ дүрслэхийг шаарддаг. Кодод оруулах бяцхан өөрчлөлтүүд маш том үр дагавруудад хүргэдэг учир хүүхдүүд кодоор дамжуулан системтэйгээр бодох аливаа зүйлсийн уялдаа холбоог олж тогтоох зэрэг чадваруудад өөрийн мэдэлгүй суралцаж байдаг.

Код бичиж сурахын тулд код бичиж сурдаггүй. Ямарваа нэгэн зүйлийг хийхийн тулд бид кодыг ашигладаг. 


Дэлгэрэнгүй үзэх:


Жишээ нь компьютер тоглоом бүтээх, гараар хийгддэг зүйлсийг автоматжуулах гэх мэт. Тиймээс, код оролцсон технологийг бүтээх замаар код бичиж сурдаг. Ингэх явцдаа, асуудлын голыг нь олж тогтоох, асуудалд хамааралтай зүйлсээс аль нь чухал болохыг олж илрүүлэх, эрэмбэ дарааллыг тогтоох зэрэг ур чадварыг эзэмшдэг. Үүнийг аль болох бага наснаас эхлэн эзэмших нь өндөр ач холбогдол, үр ашигтай.

Программ гэдэг бол дэс дараалалтай зааврууд юм. Үүнийг бид хоолны жортой адилтгаж болно. Хэрэв бид өндөг шарах дарааллаа алдагдуулбал түймэр гаргах хэмжээний аюул дагуулна. Компьютерын программ үүнтэй ижил. Тиймээс алгоритм буюу үйлдлийн дэс дарааллыг маш зөв, хамгийн ашигтайгаар сонгох ёстой. Ингэснээр, хүүхдүүд төсөөлөн бодох, ирээдүйг таамаглах, олон нүүдлийн цаадхыг харах гэх мэт олон чадварт зэрэг суралцдаг.


Бүрэн хэмжээний танилцуулга веб сайт хийж сурна

Go Online!

3-640x640 ТЕЕ Education сургалтын төвийн БЕСТСЕЛЛЕР АНГИ-тай танилц

 

Дэлхий дээр 1.3 тэрбум вэбсайт байдаг гэсэн судалгаа бий. Эдгээрийн 43% хувь нь вордпресс платформ дээр хийгдсэн байдаг. ТЕЕ ангид вордпресс платформ дээр бүрэн хэмжээний танилцуулга вэбсайт хэрхэн бүтээхийг заадаг. Сурсан эрдэм нь түгээмэл ашиглагддаг байх нь эрэлтийг нэмэгдүүлэх нь зайлшгүй. Сурагчид вэбсайт хийж сурснаар, ур чадвараа амьдралд шууд хэрэглэх боломжтой. Жишээ нь гэр бүл, найз нөхдөдөө вэбсайт бүтээж өгч бизнест тус болж чадна. Бас орлого ч олох боломжтой.

Электроникийн инженерчлэлийн суурь ойлголтыг авна

4-640x640 ТЕЕ Education сургалтын төвийн БЕСТСЕЛЛЕР АНГИ-тай танилц

Дэлхий дээр химийн, цахилгаан, цацрагийн, механик, дулааны, цөмийн гэсэн 6 төрлийн энерги бий. Гэхдээ эдгээрийг хүний амьдралд хэрэглэхийн тулд бараг бүгдийг нь эхлээд цахилгаан руу хөрвүүлдэг. Тиймээс цахилгаан бол хамгийн чухал хэрэгцээтэй энерги юм. Таны мэдэх бүхэнд цахилгаан ямар нэг хэмжээгээр оролцсон байдаг. Орчин үеийн хүний нийгмийг цахилгаан эрчим хүч нуруун дээрээ үүрч явна. Гэрэл, дулаан, машин, интернэт, гар утас гэх мэт бүх зүйлс цахилгаангүйгээр бүтээгдэх боломжгүй билээ.

Уг хичээлийг үзсэнээр хүүхдүүд цахилгаан хэрхэн үүсдэг, хэрхэн цахилгаан гэрэл, дулаан, хөдөлгөөн, дуу авиа болж тэр бүү хэл хэрхэн wifi болон интернэт болдог тухай суралцана. Энэ хичээл физикийн хичээлтэй их төстэй боловч илүү сонирхолтой.

Хичээлийн төгсөлд хүүхдүүд зайгаар ажилладаг ухаалаг цаг хийх ба тэрхүү цагаараа мессеж явуулж, тоглоом тоглоно. Товчхондоо, ухаалаг төхөөрөмжийг программчилж, утасгүй холбоо ашиглаж, цахилгаан төхөөрөмжүүдийг удирдаж сурах суурь ойлголт, мэдлэгтэй болно.

Роботикын инженерчлэлийн суурь ойлголтыг авна

5-640x640 ТЕЕ Education сургалтын төвийн БЕСТСЕЛЛЕР АНГИ-тай танилцИнженерчлэлийн ачаар хүн өмнө нь хэзээ ч хийж чаддаггүй байсан зүйлсээ хялбархан хийдэг болсон. Ирээдүйд ч болгосоор л байх болно. Хүнд машин механизм бидний амьдралд нэвтэрснээр, дэлхийн хүн амын амьдралын түвшин сайжирч, бидний бүтээмж үлэмж хэмжээгээр нэмэгдэв. Энэ үеийг “Технологийн хувьсгал 1.0” гэж нэрлэж байв. Харин өнөөдөр технологийн хувьсгал 2.0 буюу өөрийгөө удирдах чадвартай механизмууд болох роботууд бий болоод байна. Тэд хэзээ ч унтдаггүй, алдаа гаргадаггүй, мөн ядарч өлсдөггүй учраас тэдний эрэлт үлэмж нэмэгдэв. Мэдээж, дагаад өндөр ур чадвар бүхий мэргэжилтнүүдийн эрэлт ч өсөв. Тэдний төлөө өндөр цалин амлаж байна.

Үндсэндээ компьютерын шинжлэх ухаан + электроник + механик инженерчлэлээс тогтох энэ салбарт далайн гүний хайгуулаас эхлээд сансар огторгуй хүртэл багтдаг. Манай ТЕЕ сургалт сурагчдадаа роботикын инженерлчлэлийн салбарын суурь ойлголтуудыг заадаг. Дэлхийн хэмжээний тэмцээн болж, өргөжсөн “Робокон” тэмцээний даалгавруудыг гүйцэтгэх чадамж бүхий өөрөө явдаг, зам дагадаг, таны дуртай дуун дээр бүжиглэдэг болон алсын зайн удирдлагатай робот гэх мэт олон сонирхолтой төслүүдийг хүүхдүүд гардан хийж замаар суралцана.

6-640x640 ТЕЕ Education сургалтын төвийн БЕСТСЕЛЛЕР АНГИ-тай танилц

Манай ТЕЕ сургалтын төвийн сурагчид энэ жил зохион байгуулагдсан автомат роботын тэмцээнд оролцон, их, дээд сургуулийн оюутнуудтай өрсөлдөн шагналт байранд орсон амжилттай. Роботикын хичээл нь багаар болон бие даан хэрэгжүүлэх төслүүдээр дамжуулан өөрсдөө зохиосон программууд бодит ертөнцөд хэрхэн биеллээ олохыг мэдрүүлдэг маш хөгжилтэй анги юм.

Манай сургалтын төвийн хамгийн эрэлттэй ТЕЕ ангид суралцсанаар хүүхдийн инженерчлэлийн сэтгэлгээ сайжирч, аливаа асуудлын шинж чанар, мэдэгдэж буй мэдээлэл дээр тулгуурлан зүй тогтлыг илрүүлэх, тэдгээр зүй тогтлыг өөрт ашигтайгаар эргүүлэх замаар асуудлыг шийдвэрлэх чадварт суралцах болно.

 Мөн өөрсдийн бүтээсэн шийдлүүдийг бодит амьдралд биежүүлэх гэр бүл, найз нөхөхтэйгөө хуваалцан боломжоор дүүрэн анги юм.