Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд "Л.Энх-Амгалан: Гуравдугаар ангиас англи хэл, нэгдүгээр ангиас мэдээллийн технологийн хичээлийг оруулдаг болно" гэж хэлсэн. Математик, Англи хэлний сургалтын чанарыг сайжруулахын тулд Финландын “Eduten” платформ, Английн “Pearson” компанийн платформыг авч ашиглах аж. Харин мэдээллийн технологийн хичээлийг заахдаа ямар платформ ашиглахаа дурдсангүй.

2022-2023 оны хичээлийн жилийн үлдсэн хугацаанд зарим сургуулиудад шинэ платформын туршилтаар хэрэглэж, шаардлага хангаж байвал ирэх оны хичээлийн жилээс бүх сургуулиудад нэвтрүүлэх аж. Энэ ажил боломжтой эсэх талаар болон Монгол хүүхдүүдэд дижитал боловсролыг олгохын тулд хэрхэн ажиллавал оновчтой байх тухай ТЕЕ Education сургалтын төвийн үүсгэн байгуулагч, захирал, багш Б.Билгүүнтэй ярилцлаа.

зураг

 

ТЕЕ Education сургалтын төвийн үүсгэн байгуулагч, захирал, багш Б.Билгүүн

Тус сургалтын төв нь 8-17 насны хүүхдүүдэд код бичих, программ зохиох, роботик, электроник, инженерчлэлийн суурь ойлголт, мэдлэгийг Харвардын Боловсролын Сургуулийн Криэтив Компютинг хөтөлбөр болон Австралийн Дижитал Технологийн Боловсролын Стандартад үндэслэн боловсруулсан хөтөлбөрөөр олгодог Монголын цорын ганц сургалтын төв юм.

Харин тус төвийг үүсгэн байгуулагч Билгүүн нь дэлхийн топ 50 сургуулийн нэг болох Австралийн Күийнслендийн Их сургуулийг Компьютер болон цахилгааны инженер гэсэн хос мэргэжлээр төгссөн, тэнд сурч байхдаа, бодлоор удирддаг дрон бүтээсэн, Австралийн хэд хэдэн бага сургуульд багшилж байсан, мэргэжлээрээ IT захирал хийдэг, багшлах бас хүүхдүүдтэй ажиллах дуртай, тэдэнд аливааг зааж сургах өөрийн гэсэн арга барилтай нэгэн билээ. 

зураг

 Энэ сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.


- Боловсролын яамны сайдын хэлсэнчлэн 2023-2024 оны хичээлийн жилд 1 дүгээр ангиас эхлэн мэдээллийн технологийн хичээлийг зааж чадах болов уу? Боломж нөхцөл нь бүрдсэн үү?

-Чадахгүй. Учир нь боловсон хүчин байхгүй. Хөтөлбөр байхгүй. Материаллаг бааз байхгүй. Эдгээрээс хамгийн чухал нь боловсон хүчний асуудал. Одоо заагдаж байгаа мэдээлэл зүйн хичээлийн стандарт аль диван галавт хоцрогдсон. 

Түүгээр бэлтгэгдсэн багш нарт орчин үеийн мэдээллийн технологийн стандартыг бүрэн эзэмшүүлэх, улмаар стандартын суурь, нарийн учир шалтгааныг ойлгуулж, сургахад багадаа 2 жил хэрэгтэй байх.

Мөн хөтөлбөрийн шинэчлэл 10 жилийн циклээр хийгддэг гэж боловсролын яамны нэг газрын дарга “Боловсролын тэгш бус байдал” хэлэлцүүлгийн үеэр хэлсэн нь манай технологийн боловсрол өөрөө ямар буруу яваад байгааг харуулж байна.

Түүнчлэн, боловсролын сайд 3 жилийн дараа технологийн боловсролыг нэвтрүүлж эхэлнэ гээд байгаа ч чухам ямар стратеги барьж энэ зорилгодоо хүрэх гэж буйгаа хэлээгүй. Тиймээс 3 жилийн дараа хэрэгжинэ гэхэд итгэж бүрэн чадахгүй байгаа юм. Гэхдээ, бүтэх үгүй нь мэдэгдэхгүй энэ зүйлийг хүлээгээд суух уу? Цаг хугацааны хувьд, Монгол хүүхдүүд маш ихийг алдаж байна. Тиймээс эцэг эхчүүд улсын ажлыг хүлээлгүй хүүхдийнхээ энэ талын боловсролд яг одоогоос анхаарч эхлэх хэрэгтэй.

зураг

 Энэ сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.


- Тэгэхээр, таныхаар энэ ажлыг яаж хийвэл илүү үр дүнтэй байж болох вэ?

Маш олон хүчин зүйлүүд байгаагаас хөтөлбөр, материаллаг бааз болон боловсон хүчний асуудал дээр л голлож авч үзье. Нэгд, хөтөлбөрийн хувьд, мэдээллийн технологийн боловсролын хөтөлбөрийг улс өөрөө хэрэгжүүлэх бараг боломжгүй гэдгийг би удаа дараа хэлж байгаа. Учир нь технологийн боловсролын хөтөлбөр нь суурь шинжлэх ухааны боловсролын хөтөлбөр шиг нэг хэвдээ байгаад байдаг зүйл биш юм. Та 10 жилийн өмнө барьж байсан утсаа одоогийнхтойгоо харьцуулаад үз дээ.

Боловсролын яам нь стандартаа судлаад, түүндээ зориулсан хөтөлбөр батлаад, ном сурах бичгээ зохиогоод, багш нараа бэлтгэж, хөтөлбөрөө хэрэгжүүллээ гэж бодоход хэрэгжиж эхлэхээсээ ч өмнө хоцрогдсон байх болно. Энэ бол баталгаатай. Тиймээс төр үнэхээр оролцъё л гэж бодож байгаа бол хөтөлбөрт биш ерөнхий стандартад санаа тавиад бусдыг нь хувийн хэвшлийнхэнд даатгах хэрэгтэй. Бусад улсын жишээг дурдаж болж байна. Дэлхий дээр одоогийн байдлаар, 7 улс л мэдээллийн технологийн хөтөлбөрийг улсынхаа боловсролын цөм хөтөлбөрт оруулах ажлыг хийсэн байгаа. Энэ сайн жишгийг нутагшуулж, Монгол улс 8 дах улс болох хэрэгтэй. Манай улсын хувьд, багшлах боловсон хүчин дутмаг байгаа нь төр дангаараа энэ ажлыг дорвитой хэрэгжүүлэхэд саад болж байна. Тиймээс Австралийн жишээг харцгаая. Намайг 2017 онд Австралид багшаар ажиллаж байх үед улсын сургуулиудад хувийн хэвшлийнхний боловсруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байсан. Мэдээж хөтөлбөр нь цөм стандартад үндэслэдэг. Гэхдээ, хичээлийн агуулга нь цаг үеэсээ хэцээ ч хоцорч байгаагүй.

 

 

 

Б.Билгүүн нь дэлхийн топ 50 сургуулийн нэг болох Австралийн Күийнслендийн Их сургуулийг Компьютер болон цахилгааны инженер гэсэн хос мэргэжлээр төгссөн, тэнд сурч байхдаа, Австралийн хэд хэдэн бага сургуульд багшилж байсан юм.

Мөн Австралид миний ажиллаж байсан компани улирал бүр хөтөлбөрөө шинэчилдэг байсан учир бидний хөтөлбөр хамгийн сүүлийн үеийн технологиос хамгийн ихдээ 13 долоо хоногоор л хоцордог байсан гэж хэлж болно.

Энэ бол одоогийн 10 жил буюу 520 долоо хоногийн хоцрогдолтой харьцуулахад маш том дэвшил. Тиймээс стандартыг гаднын орноос авч нутагшуулаад хөтөлбөрийн боловсруулалтыг хувийн хэвшилд өгч өрсөлдөөний журмаар шийдэх нь зөв гэж харж байна. Мэдээж, хэрэг стандартын дагуу мэдлэг олгож байгааг сурагчдын тестийн хариунаас нь дүгнэлт хийж, мэднэ.

Хоёрт буюу материаллаг баазын хувьд, боловсролын яамны турших гэж байгаа шиг гаднын платформыг хэрэглэж үзэж болно. Мөн бүх сургуулийг онлайн системд холбох хэрэгтэй. Энэ бол өнөө үед харьцангуй боломжтой. Сургуулиудыг онлайн платформоор хангаснаар багш, сурагч, эцэг эхчүүдийн уялдаа холбоог сайжруулахын зэрэгцээ бүх ерөнхий боловсролын сургуулиуд хичээл нөхөж үзэх боломжоор хангагдах боломжтой болно. 

Мөн цахим шалгалтын систем нэвтрүүлж, хамгийн чухал мэдээлэл болох шалгалтын датаг онлайнаар авснаар сурагчдыг яг хаана, юун дээр алдаж, дутуу ойлголттой байгааг мэдэж авна. 

Мөн аль ангид ямар сэдвийн хичээлийг давтан орох шаардлагатай, ямар хичээлийг дутуу эсвэл ойлгомжгүй зааснаа багш нар мэдэж авна. Урьд өмнө нь хийж чаддаггүй байсан олон хэрэгтэй зүйлсийг хийх боломжтой болох нь нэн сайшаалтай. Үүнийг төр мөн л хувийн хэвшилтэйгээ хамтран хэрэгжүүлэх боломжтой.

Компьютерын лабораторийн хангамжийн хувьд, зарим сургуулиуд өндөр хүчин чадал, үнэтэй компьютерууд хэрэглэж байгаа ч түүнийхээ хэргийг 100% гаргаж чадахгүй байгаа нь хөрөнгө оруулалтыг үр ашиггүй зардал болгож байна. Зарим нь ширхэг ч компьютергүй байна. Сургуулиудыг компьютержуулах ажлыг төсвийн мөнгөөр хийхийн оронд мөн л хувийн хэвшлээр шийдүүлэх нь хурдан бөгөөд үр ашигтай. Сингапур улс одоогоос 5 жилийн өмнө халаасны хэмжээтэй таблетаар сургуулиудыг хангахад 3 сая долларыг зарцуулсан. Мөн Израил, Австрали улсууд суурин компьютерыг бодвол хямд өртөгтэй таблетуудаар сургуулиудаа хангаж байна. Нэг бодит жишээ дурдахад миний ажиллаж байсан Австралийн сургуульд сурагчдынхаа хэрэгцээ хямд төсөр Кромбүүкнүүдээр шийдсэн байсан.

Технологийн хичээлдээ орохдоо хүүхдүүд компьютерын танхимаасаа зөөврийн компьютеруудаа очиж аваад хичээлдээ хэрэглэчхээд хичээл дуусмагц буцаагаад хураадаг байсан нь мэдээлэл зүйн материаллаг баазын хүртээмжийг нэмэгдүүлсэн, сургууль болон эцэг эхээс гарах зардлыг бууруулсан ухаалаг шийдэл санагдсан. Кромбүүкнүүд нь зөөврийн компьютертой бараг ялгаагүйн дээр хүүхдэд зориулсан тохиргоотой, суурин компьютеруудаас 2-4 дахин хямд учир сургалтад хэрэглэхэд нэн тохиромжтой. Манай сургалтын төв ч гэсэн Кромбүүк дээр сургалтаа явуулдаг. Хичээлийнхээ давтлагыг онлайнаар болон танхимаар өгдөг. Багш нарынхаа гүйцэтгэлийг сурагчдын онлайнаар бөглөдөг тестийн үр дүнгээс харчихдаг.

Гуравт буюу боловсон хүчин бол шийдвэрлэхэд хамгийн ярвигтай асуудал юм. Катар улс 2017 оноос Хамад Бин Жассимын нэрэмжит хувийн хэвшлийн сангаар дамжуулан кодчиллын хичээлийг ерөнхий боловсролын сургуулиудад заадаг. 

Энэ нь төрөөс дангаараа энэ асуудлыг шийдэх гэж зүтгэх хэрэггүйг батлах том жишээ юм. Мөн Австрали улсад мэдээлэл технологийн салбарын оюутнуудаар ерөнхий боловсролын сурагчдад хичээл оруулах байдлаар шийдвэрлэсэн. Энэ аргыг би одоогийн байж болох хамгийн зөв хувилбар гэж бодож байна. 

Учир нь мэргэжлийн чиглэлээр сурч байгаа оюутнуудыг заах арга барилаар чадавхжуулах нь одоо ажиллаж байгаа мэдээлэл зүйн багш нарт орчин үеийн мэдээллийн технологийн мэдлэг олгохоос илүү хурдан бас үр дүнтэй байдгийг би Австралид ажиллаж байхдаа биеэрээ харж, мэдэрсэн. Мөн энэ стратеги онц сурдаг, чадварлаг оюутнуудад нэмэлт орлоготой болоход тусалдаг.

Эдгээр аргуудыг хэрэгжүүлснээр, богино хугацаанд ерөнхий боловсролын цөм хөтөлбөртөө орчин үеийн технологийн мэдлэг, ур чадвар олгодог, ЕБС-ийн бүх ангид ордог мэдээллийн технологийн хичээлийн сургалтын хөтөлбөр, материаллаг бааз, багшлах хүний нөөцтэй болох боломжтой.

зураг

 Энэ сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.


- Танай ТЕЕ Education сургалтын төв хувийн сургуулиудад хичээл ордог юм билээ. Би зөв ойлгож уу?

Тиймээ. Бид Австралийн Дижитал Технологийн боловсрол олгох стандартын дагуу боловсруулсан хөтөлбөрөө “Кингс Кидс” болон “Наран” сургуульд нэвтрүүлж, сургалтын хөтөлбөр болон түүнийг заах багшлах хүний нөөцийг нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна. “Кингс Кидс” сургуулийн хувьд, бидний хамтрал 2022 оны 1 дүгээр улирлаас эхлэлтэй бөгөөд бага, дунд болон ахлах ангийнханд кодчиллын хичээлийг орж байна. Харин 2 дугаар улирлаас “Наран” сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдад кодчиллын хичээлийг зааж байна.

Ингэснээр, тус сургуулийн сурагчид мэдээлэл технологийн боловсролыг дэлхийн хэмжээнд олж авах боломжоор хангагдаж байгаа юм. Бид 3 дугаар улирлаас мөн “Оюуны Тулга” сургуультай хамтран ажиллахаар хэлэлцээр хийж байгаа бөгөөд энэ оны 3 дугаар улиралд дахин 2 сургуультай хамтран ажиллах төлөвлөгөөтэйгөөр сургуулиудаа судалж байна. Харин 2023-2024 оны хичээлийн жилд бид нийт 15 хувийн сургуультай хамтран дэлхийн түвшний мэдээллийн технологийн боловсролыг сурагчдад олгохоор төлөвлөн ажиллаж байна.

зураг

 

 

зураг

 

 

ТЕЕ Education “Наран” болон “Кингс Кидс” дунд сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдад код бичих сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийхээ дагуу хичээл зааж, хичээлийг заах багшийг сургаж, бэлтгэн хангадаг.

Түүнчлэн, хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулах хүсэлтэй байгууллагууд хамтрах санаачилга гаргахад бид их олзуурхаж хүлээж авдаг. Жишээ нь бид супер компьютер болон дагалдах хэрэгслүүдийг борлуулдаг Hyper World байна. 

Токио Тауны хажууд байрлах, орчин үеийн хамгийн чанартай тоног төхөөрөмжүүдээс бүрдсэн танхимд хүүхдүүдэд технологийн мэдлэгтэй болох боломжийн бүрдүүлж өгсөн. Ингэснээр, Хануул дүүргийн И-Март дэлгүүр орчмын хүүхдүүд сургалтад хамрагдах боломж бүрдсэн.

Боловсролын яамны сайдын “хамгийн сайн сургууль бол хамгийн ойр сургууль” гэдэгтэй би санал нийлдэг. Учир нь боловсрол хүртээмжтэй байх ёстой буюу 2 цагийн хичээлд суух гэж 2 цаг түгжирдэг байж болохгүй. Тиймээс, бид хүн ам төвлөрсөн байршлуудад салбараа ажиллуулах, кодчиллын хөтөлбөрөөр сургалтын төвийнхөө хөтөлбөрийг баяжуулах хүсэлтэй ямар ч сургалтын төвтэй хамтран ажиллахад бэлэн байгаа. 

 

 

 

Видео тоглоом нь хамгийн өндөр ашиг орлоготой бизнесийн нэгд зүй ёсоор тооцогдоно. Зөвхөн Америкт л гэхэд энэ салбарт 100 гаруй триллион доллар эргэлддэг. 

TEE Education Hyperworld Experience төвтэй хамтран Coding for Gamers буюу ирээдүйд видео тоглоом бүтээх зорилго, сонирхолтой 10-16 насны хүүхдүүдэд зориулсан сургалтыг Roblox-н студи дээр заах гэж байгаа. Тус сургалтын тухай мэдээллийг дараах линкээс аваарай. www.facebook.com/TEEEducation

Нэмээд бид 2022 оны зунаас эхлэн “Нарс” зусланд “The Essential Engineering-Инженерчлэлийн суурь” сургалтыг зохион байгуулж, 100 гаруй хүүхэд хамруулсан. Энэ жил олон улсын Найрамдал зуслан болон Нарс зусланд 400 орчим хүүхдэд кодчилол, электроник, роботикийн хөтөлбөр бүхий сургалт орох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зуны зуслантай сургалт нь хөдөө орон нутаг болон Дархан, Эрдэнэт хотуудад амьдардаг Улаанбаатарт удаан хугацаагаар ирж сургалтад хамрагдах боломжгүй хүүхдүүдэд хүртээмжтэй хөтөлбөр байдгийг онцлон тэмдэглэж хэлмээр байна.

Хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан хүүхэд бүрд чанартай боловсролыг түгээх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхэд эдгээр хүүхдийн байгууллагууд бидэнд маш том дэмжлэг болдог.

 


Өнгөрсөн жил ТEE Education Нарс зусланд амрангаа код бичиж сурах боломжийг олгосон юм. Энэ зун ч гэсэн энэ хөтөлбөрөө үргэлжлүүлэх бөгөөд та манай www.facebook.com/TEEEducation пэйжийг дагаснаар мэдээллийг хамгийн түрүүнд авах болно.

- Та сургалтын төвөөрөө олгодог ур чадвар, мэдлэгүүдийг сонгож, заах болсон шалтгаанаа хуваалцаач?

Товчхондоо, манай сургалтын төвд хүүхдүүдийг инженер шиг сэтгэн бодох чадварт суралцуулдаг. Энэ чадваруудад маш олон төрлийн ур чадвар багтдаг ч уншигчдаа залхаахгүй байх үүднээс 3 чадварыг онцлоё.

Логик сэтгэлгээ. Ямар ч салбарт амжилттай байхын тулд, хүнд логик сэтгэлгээ болон хийсвэрлэн бодох сэтгэлгээ чухал хэрэгтэй. Энэ хоёрт үндэслэн шинжлэх ухааны суурь болох хими, биологи, физикийн мэдлэг хөгждөг. Мөн нийгмийн ухаан ч гэсэн логик сэтгэлгээ буюу дотоод зөрчилдөөнгүй, системтэйгээр сэтгэх ур чадварт тулгуурладаг. Урьд нь бид логик сэтгэлгээг эссэ бичих, тоо бодох гэх зэргээр сайжруулдаг байсан бол өнөө цагт энэ ур чадварыг хамгийн хурдан, өндөр чанартайгаар, багшаас хамааралгүйгээр хөгжүүлэх арга бол кодчилол болсон. Иймээс бүх насны, бүх салбарын хүмүүст энэ чадварыг суулгах шаардлагатай.

Комплекс асуудлыг шийдвэрлэх. Комплекс буюу ярвигтай асуудал гэж юу вэ? Нэг жишээ авъя. Та гар утсаа цэнэглэх гэтэл цэнэглэгдэхгүй байлаа гэж бодъё. Үүний  байж болох шалтгаануудыг дурдвал:

  1. Утасны цэнэглэгч порт эвдэрсэн
  2. Утасны адаптер эвдэрсэн
  3. USB утас тасарсан
  4. Розетка эвдэрсэн

гэсэн 4 шалтгаантай гэж бодъё. Энэ дөрвийн аль нэгийг шийдэхэд л асуудал бүрэн шийдвэрлэгддэг асуудлыг “энгийн асуудал” гэнэ. Тиймээс дээрх дөрвийг нэг нэгээр нь шалгаж үзээд л асуудлыг шийдэх боломжтой. Харин комплекс асуудал гэдгийг дээрх 4 шалтгааны 2 болон түүнээс  дээш шалтгаан давхацсан үед үүсдэг олон хүчин зүйлтэй асуудал гэж ойлгож болно. Үүнийг магадлалын онолоор бодоход л энгийн асуудлаас илүү олон шийдэлтэй байх нь ойлгомжтой байдаг. Үүнийг хамгийн оновчтойгоор шийдвэрлэдэг арга техникүүд бий. Эдгээрт суралцсанаар инженерчлэлийн ч гэлтгүй олон асуудлыг шийдвэрлэх, гүнзгий бодох чадамжтай болдог. Ийм чадамжтай хүнийг маш өндрөөр үнэлдэг. Манай сургалтууд инженерчлэлээр дамжуулан энэ чадварыг хөгжүүлдэг.

Багаар ажиллаж чадвар. Нэг хүн ганцаараа хэзээ ч том систем зохиож чаддаггүй. Бидний мэдэх Гүүглийн хайлтын системийн кодыг л гэхэд 25.000 инженерүүд авч явдаг. Тиймээс нарийн уялдаа холбоотой, зохион байгуулалттай, системтэйгээр багаар ажиллах чадвар маш өндрөөр үнэлэгддэг. Бид сургалтаа явуулахдаа, сурагчдаа төсөл хэрэгжүүлэх багуудад хувааж, ажиллуулах замаар багаар ажиллах чадварыг нь сайжруулдаг. Хүүхдүүдэд хэрхэн багаар ажиллахыг заахаас илүү багаар нь роботик эсвэл программчлалын төсөл хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй гэж миний хувьд үздэг.

Дэлхий ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Ирээдүйд энэ өөрчлөлт улам л хурдсах болно. Тиймээс энэ хурд болон түүний нөлөөллөөс болж буй өөрчлөлтүүдэд бэлэн байж, дасан зохицохын эдгээр ур чадварууд амин чухал байх болно.

зураг

 Энэ сургалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. tee.education/classes/picoding1/, tee.education/classes/picoding-2/


- Яагаад 8-17 насны хүүхдүүдэд сургалт зохион байгуулдаг юм бэ? Томчуудад заах уу?

Би инженер хүн. Хамгийн бага эрч хүчээр хамгийн их ажлыг хийх нь миний зорилго. Тэгж гэмээ нь миний ажил хамгийн их үр өгөөжтэй байх болно. Боловсролын тухай олон судалгаа, ном зохиол уншихдаа олж харсан хамгийн гол мэдлэг бол боловсролын хөрөнгө оруулалтын үр өгөөжийн тухай юм. 

Хүүхдийг бага настай байхад нь түүний боловсролд оруулсан хөрөнгө оруулалт хамгийн үр өгөөжтэй хөрөнгө оруулалт байдаг. Тиймээс аль болох хүүхдүүдийг аль болох эрт эрдэм мэдлэгтэй танилцуулахыг хүсдэг.

Мөн боловсрол нь яг л талх шиг хугацаа нь дуусаж хэрэггүй болдог зүйл. Үүнийг Education Shelflife гэж ярьдаг. Орчуулбал, Мэдлэгийн хүчинтэй байх хугацаа. Өөрөөр хэлбэл, мэдлэг хоцрогдож, хэнд ч хэрэггүй болох хугацаа гэж байдаг. Хүүхдийн эрт үеийн боловсрол хамгийн “хүчинтэй хугацаатай” сурах нас нь дээшлэх тусам хүчинтэй хугацаа богиносож байдаг. Хүүхдийг бичиг үсэгтэй болгох нь насан туршид нь хэрэг болно. Харин HTML хэл дээр веб хуудас хийж сурсан хүүхдийн мэдлэг HTML технологи сайжрах хүртэл л үргэлжилнэ. Тиймээс суурийг маш сайн тавьж өгөх хэрэгтэй. Суурь боловсрол гэдэг бол бусад бүх боловсрол нь түүнгүйгээр суралцах боломжгүй боловсролыг хэлдэг. Энэ бол хамгийн үнэ цэнтэй.

Томчуудад хичээл заах тал дээр, хэзээ нэгэн цагт хүүхдийн төлөө хангалттай ажиллаж чадлаа гэж бодсон үедээ томчуудад чиглэсэн ажил хийх байх аа.

- Ярилцсанд баярлалаа.

Уншигч та мэдээллийн технологийн суурь боловсролыг системтэйгээр олгох цорын ганц, мөн хамгийн олон төрлийн ангитай, хамгийн олон бэлтгэгдсэн багштай TEE Education сургалтын төвийн тухай мэдээллийг tee.education/ вэбсайт болон www.facebook.com/TEEEducation фэйсбүүк хуудаснаас аваарай. Мөн 90806161 дугаарын утсаар холбоо барьж болно.