Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн I, II, III ангиллын 16 хувьцаат компанийн 23,951,284 төгрөгийн үнийн дүн бүхий 410,724 ширхэг хувьцаа арилжаалагдлаа.

Үүнээс 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. 

Хамгийн өсөлттэй нь "Тавантолгой" ХК (TTL+6.59%) болон "Талк Чихэр" ХК (TCK+.15%) хувьцааны ханш байсан бол, "Женко Тур Бюро" ХК (JTB-10.81%) болон "Монгол Шевро" ХК (MVO-5.81%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.