Монгол Улсын Засгийн газраас Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 15-аас үргэлжлүүлэхээр тогтсон бөгөөд тус төмөр замын суурь далангийн ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байгаа юм.

Тус төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ-руу экспортлох нүүрсний экспортын болон одоогийн авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал даруй 32 ам.доллароос 3-4 дахин буурч, зөвхөн төмөр замын боомтоор жилд 30 сая тонн хүртэлх хэмжээний нүүрс экспортлох боломжтой гэж үзэж байна.

Мөн  Тавантолгойн бүлэг орд газрын олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх үндсэн нөхцөл бүрдэнэ хэмээн тооцоолж байгаа юм. Түүнчлэн зөвхөн төмөр замаар тээвэрлэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн  борлуулалтын орлого өсч, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 16 хувь, улсын төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний валютын урсгалыг бий болгох боломжтой гэсэн тооцоо судалгаа бий.


Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам