Б.Баясгалан
11 сарын 02, 2020
Өнөөдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ноос эхлэн хөнгөлөлттэй эмийг улс даяар бүх эмийн сангаар олгоно.
Энэ хүрээнд:
- Хөнгөлөлттэй эмийн цахим жорыг зөвхөн өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмчээр бичүүлж авдаг байсан бол одоо бүх шатны эмнэлгийн эмч хөнгөлөлттэй эмийн жир бичдэг боллоо.
- Хөнгөлөлттэй эмээ өөрийнхөө ажил, гэртээ ойрхон аль ч эмийн сангаас авах боломжтой.
- Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт дуусахгүй тул хэрэгцээтэй үедээ эмчдээ үзүүлж цахим жороо бичүүлж болно.
- Эмийн санд өглөө эрт очиж дугаарлан зогсох шаардлагагүй, цахим жорын хүчинтэй байх хугацаанд эмээ авах боломжтой.
Хөнгөлөлттэй эмийн санхүүжилт дуусчихдаг учир сар бүрийн эхний өдөр эрт очиж дугаарлан эмээ авдаг нь тулгамдсан асуудал байсан. Тэгвэл энэ сараас санхүүжилтийг долоо хоног тутам хийх учир иргэд боломжтой үедээ эмчээр эмийн жороо бичүүлж, харъяалал харгалзахгүй аль ч эмийн сангаас авах боломжтой. Өөрөөр хэлбэл, хөнгөлөлттэй эм сарын турш дуусахгүй.
Хөнгөлөлттэй эмийг хэрхэн авах зааврыг хүргэж байна.
1. Эмчид үзүүлэх
Даатгуулагч ЭМДЕГ-тай гэрээтэй бүх шатны эмнэлэгт цаг аван эмчид үзүүлж, оношийн дагуу жор бичүүлнэ.
2. Баталгаажуулалт
Эмч үзлэг хийгээд шаардлагатай тохиолдолд танд онош тавиад, цахим жороо Ерөнхий нэршлээр бичиж, тус үйлчилгээг үзүүлснийг нотолж, таны хурууны хээг авах болно.
3. Эмийн санд очих
ЭМДЕГ-тай гэрээтэй өөрт ойрхон аль ч эмийн санд очиж хөнгөлөлттэй эмээ авна. Эрт очиж дугаарлан зогсох шаардлагагүй бөгөөд цахим жорын хүчинтэй хугацаанд эмээ авах боломжтой.
4. Эмийн сангийн үйл ажиллагаа
Эмийн санч танд эмчийн бичсэн эмийг худалдааны нэршлээр нь авах боломжит сонголтуудын хамт тайлбарлана.
5. Эм олгох, баримт өгөх
Эмийн санч танд эмийг уух заавар, хадгалах нөхцөлийг тайлбарлаад эмийг и-баримттай хамт өгнө.
Үнийг нь 30-70 хувиар хөнгөлж олгодог хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчилсэн бөгөөд шинэчилсэн жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.
11 дүгээр сарын 02-ноос эхлэн шинэчилсэн жагсаалтын дагуу хөнгөлөлттэй эмийг олгоно.

Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [197.211.63.32] ・ 2025.02.08 Хариулах
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Зочин [202.126.90.7] ・ 2023.04.19 Хариулах
Харъяалалгүй эмнэлэгээс даатгалтай эм бичүүлэж болох уу
Санал болгох
1 COP17 ХУРЛААС МОНГОЛД ЮУ ҮЛДЭХ ВЭ?
2 ХААН Банк “Эдийн засгийн төлөв байдлын тайлан-2026”-г харилцагчдадаа танилцууллаа
3 The Media Show 2025: Гацаанаасаа гар!
4 “Монгол Улсын тогтвортой хөгжлийн төлөө түншилнэ”
5 Б.Болормаа: Дотоод мөн чанараа нээх мөчид хорвоогийн сайн сайхан өөрөө ирж наалдаж, амьдралд тогтдог