Америкт "Талархлын баяр"-ын өдрүүд тохиож байна. Тус баяраар Америкчууд нийтлэг хоол иддэг боловч, оршин суугаа газрын байрлалаас нь хамааран өөр өөрсдийн тусгай орц, найрлагатай байдаг байна. Google хайлтын систем нь аль муж, ямар орц хайж байсныг олж илрүүлэн хүмүүст танилцуулжээ.

Жишээлбэл, баруун бүсийн төв мужид салатны орцыг хайсан бол баруун эргийн мужид нухсан хулуу, казероль (tricky casserole) нь хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж байсан байна.

Business insider сүүлийн гурван жилд хүмүүсийн хамгийн их хайсан "Талархлын баяр"-ын хоолны орцуудыг газрын зураг болгон нийтэлжээ.

Энэхүү баяр нь хүмүүс бие биедээ талархалаа илэрхийлэн, уламжлал болсон хоолоо идэж, ам бүлээрээ өнгөрүүлдэг хүмүүсийн дуртай баяруудын нэг билээ. Хэрвээ та бүхэн Америк соёлыг таашаадаг бол "Талархалын баяр"-аар эдгээр орцуудаас хэрэглэхийг санал болгож байна.

Энд дарж дэлгэрэнгүй үзнэ үү.