5000 төгрөг төлөөд 4 төрлийн хоол амталж болох “UB food” фестиваль

Peak.mn
04 сарын 08, 2025

Аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, олон орны хоолны соёлыг таниулах “UB food” фестиваль өнөөдөр эхэллээ. 

“UB food” олон орны хоолны фестивальд Бүгд Найрамдах Узбекистан улсаас мастер тогооч нарыг урьж авчирчээ.

Узбек мастер тогооч нар өөрсдийн уламжлалт хоол ундааг бэлтгэж байв.

Мөн фестиваль үргэлжлэх долоо хоногт залуучуудад зориулсан Dj үзүүлбэр, Open Mic, “Бага тойрог” урлагийн тоглолт, Узбек бараа бүтээгдэхүүний худалдаа, Улаанбаатар театрын тоглолт, “Анир” поп оркестрын тоглолт, амьд хөгжмийн тоглолт, төрөл бүрийн хоолны тэмцээнүүд болсон юм.

Эхний өдрийн байдлаар 5000 төгрөг төлөөд гурван төрлийн хоол амтлах иргэдийн хөлд дарагдаад байна.
Хоолны фестиваль энэ сарын 14-нийг дуустал Сүхбаатарын талбайд долоо хоног үргэлжилнэ.

Холбоотой сэдвүүд

хоол үзэсгэлэн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.