БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс нутаг болох Тайваны иргэдийн дунд явуулсан судалгаагаар Тайваньчуудын 70 гаруй хувь нь пасспортынхаа нэрийг эх газрын Хятадтай андуурахгүйн тулд Тайвань гэж өөрчлөхийг дэмжсэн байна.

3 дугаар сарын 29-ний Ням гаригт Шинэ хүчин Намын /NPP/ явуулсан судалгаанд оролцсон хүмүүсийн 74.3 хувь нь пасспорт дээрх англиар "Republic of China" гэдэг нэрийг "Taiwan" гэж өөрчлөнө гэсэн бол 17.2 хувь нь эсэргүүцэж, 8.5 хувь нь мэдэхгүй гэсэн байна.

 Нэр солих нв Тайванийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхэд түлхэц болно гэж Шинэ хүчин намын дарга Хо Чи-үэй үзэж байна. Түүний саналыг бусад улс төрийн хүчин болох Гоминдан, Тайваний Ардын Нам, Ардчилсан Дэвшилт Нам зэрэг дэмжиж байгаа юм байна.