ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлсэн зарим жиргээчдийг шалгаж эхэлжээ. Тухайлбал нийгмийн сүлжээнд элийрэгч нэрээрээ танигдсан Уянга нарын долоон хүнийг айлчлалын талаар сөрөг зүйл бичсэн, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэмээн үзэж , тодорхой ашиг сонирхолтой байгаа эсэхийг шалгаж байгаа аж.

Шалгаж дууссаны дараа жиргээчдэд хариуцлагын асуудал яригдах юм байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалыг шүүмжилсэн иргэн Г.Ганбат болон Ц.Уянга нарын гэрт тагнуулын ажилтнууд гэрт нь ирээд явсан гэнэ.