Өнөөдөр Монгол Улсын Их Хурлийн нэгдсэн хуралдааныг түүхэндээ анх удаа эмэгтэй хүн @OdontuyaS даргалж байгаа мөн монголын ард түмний хандивласан 30 мянган хонь БНХАУ-руу гарсан, МҮОНТВ-ийн хавиар болсон үйл явдлууд зэрэг сэдвүүд Монгол жиргээчдийн ертөнцөд трэнд болж байна.

Твиттерт хонь, БНХАУ, хилээр, их хурлын, эмэгтэй гишүүн, салбар зэрэг үгс хамгийн их жиргэсэн байна. Тэгвэл өнөөдөр 3-р эмнэлэгээр сэтгэл өндөр үйлчлүүлсэн @MongolTV продюсер @Batka_ жиргээг хамгийн их фав, retweet авсан байна. 

Ер нь хамгийн их mention хийгддэг аккаунтуудын нэгд @Batka_ ордог. Түүнийг өдөр бүр дор хаяж 220 гаруй хүн mention хийдэг байна. Түүний араас Ерөнхийлөгч @BattulgaKh, нийтлэлч @Tsenddoo1, комедиан @Iderodcomedian, NTV телевизийн  сэтгүүлч @Byambagerel1 нар орж байна.