БНСУ-аас ирсэн иргэдийн ачаа тээшийг өнөөдөр 14.00 цагаас олгоно.

Тодруулбал, 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг өнөөдөр олгож эхэлнэ. Зорчигчийн ачааг авах хүн тээшний дугаар бүхий хуудас, өөрийн болон тухайн зорчигчийн иргэний үнэмлэхний хуулбарыг авчирна 

Бичиг баримт дутуу бол тээш олгохгүй. Та бүхэн 14.00 цагаас Чингис Хаан олон улсын нисэх буудлын баруун талд байрлах Карго төвөөс ирж авна уу.

Тус онгоцоор нийт 267 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бүгд тусгаарлагдан ажиглагдаж буй юм. Тэднийг 21 хоног тусгаарлана. Тусгаарлалтаас гараад гэртээ мөн 14 хоног тусгаарлагдах ёстой.

Холбогдох утас: 99121580

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК