Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ болон Япон улсад буй монгол иргэдээ 4 дүгээр сарын 2-4 ны өдрүүдэд тусгай үүргийн нислэгээр авчирнэ.

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн ажиглалтад тусгаарлагдах хугацааг 21 хоног болгон сунгасан. Үүнтэй холбогдуулан тус иргэдийн ачааг мөн 21 хоног тусгаарлах болсныг Гаалийн ерөнхий газраас мэдэгдлээ. 

Иймд зорчигчид шаардлагатай хэрэгцээний эд зүйлээ гар тээшиндээ авах, биеэс тусдаа ачаандаа түргэн муудах хүнс болон тусгай хэмд хадгалах эмийн зүйлс хийхгүй байхыг анхааруулж байна. 

Иргэдийн ачааг ариутгаж, 21 хоног тусгаарласны дараа гаалийн хяналт шалгалт хийж олгоно.

Мөн тус онгоцоор ирэх карго ачаанд байгаа дипломат ачаа болон эм, эмнэлгийн хэрэгслийг ариутган 72 цаг тусгаарласны дараа УОК-ын шуурхай штабын зөвшөөрлөөр олгоно. Бусад ачааг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу 9 хоног тусгаарласны дараа гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг зохион байгуулж олгох болно.



Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар