Б.Баясгалан
03 сарын 19, 2021
УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Өнөөдөр хэрэгжиж буй хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилдог зохицуулалт үйлчилж буй. Үүнтэй холбогдон улс төрийн сонгууль болгоны дараа боловсролын салбарын 672 сургууль, 948 цэцэрлэг буюу нийт 1620 боловсролын байгууллагын удирдлага солигдох асуудал хөндөгддөг. Улмаар захирал, эрхлэгчийг солиход ард нь 70 мянга гаруй багш нарын эрх ашиг хөндөгддөг байна.
Захирал, эрхлэгч нар солигдсоноор багш нарын дунд халаа, сэлгээ хийгдэж, ажлын байрны дарамт, тогтворгүй байдал бий болдог. Ажилтайгаа үлдэхийн тулд багш нар намчирхахаас өөр гарцгүй болдог, сонгуульд дэвшдэг, оролцдог, иргэдэд нөлөөлдөг, улстөрждөг байдал бий болдог гэж хууль санаачлагчид үзэж байна.
Тиймээс энэ буруу жишгийг арилгах үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.
Боловсролын салбарыг чадварлаг, мэргэжлийн баг удирдах ёстой, улс төрийн оролцоо, нөлөөлөл энэ томилгоонд байх учиргүй гэсэн зарчмын хүрээнд энэ салбарт томилгооны тогтолцоог босоо болгож, салбарын яам, мэргэжлийн байгууллага нь томилдог, чөлөөлдөг болох заалтыг хуулийн төсөлд тусгажээ.
Мөн боловсролын салбарт ажиллаж байгаа удирдах албан тушаалтан ажлаа хүлээлгэн өгөлгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог, нэр дэвшдэг, намын харьяаллаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон хүн захирал, эрхлэгч болдог асуудлыг цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд төрийн оролцоотой 672 сургууль, 948 цэцэрлэг байгаа бөгөөд тэдгээрийн 67 хувь нь аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл бичих (13)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.126.89.60] ・ 2021.03.20 Хариулах
Чадварлаг хүн байхаас гадна шудрага хүн байх ёстой . захирлыг 4 жилээс илүү байлгаж болохгүй . удирлага удирдлага биш болдог юм
Зочин [64.119.21.125] ・ 2021.03.20 Хариулах
нам биш чадалтай мэргэжилийн сургууль төгссөн хүн баих хэрэг тэй
Зочин [202.126.89.249] ・ 2021.03.20 Хариулах
Утгга учир нь бага 1 хүний, 1 намын төлөө хууль санаачилдаг аа энэ гишүүд болимоор бна. Тэгээд ичих ч үгүй хууль санаачилсан гэж хэдэн 10 саяар нь мөнгө авч байгаа даа. Боловсролын хуулийг багш, ард түмний санал асуулга, нэгж дээрх олон хүмүүсийн оролцоотой нухацтай хандаж цогцоор нь шийдэх хэрэгтэй. Үндсэн хуулийн дараах халдашгүй бүрэн эрхэд хууль байхаар гүйцэт зөв хуульчилж өгөх хэрэгтэй. Ийм дуртай нь 1 хэсгээс нь дуртай цагтай өөрчилдөг боловсролын хуультай байж улс хөгжихгүй.ээ. Боловсролын удирдлага 4 жилд 1 солигддог байх нь зөв шүү., бас багш нарын нийгмийн асуудал, тэтгэврийн нас, тэтгэвэр тогтоолгох журам, цалин, нэмэгдэл хөлс, , нэр хүнд, сурах бичиг, сургалтын, агуулга, стандарт,, сургалтын чанар,... энэ олон их дээд сургуулийн тоо, цөөлөх, мэргэжлийн сургалтууд,.....оюутнуудын тэтлэгэгт хөтөлбөр, сургалтын төлбөр, ажлын байр, гээд тулгамдсан асуудлууд олон байхад юун захирлын асуудлаар хууль санаачлах вэ Хууль зүйн асан сайд минь ээ
Зочин [192.82.71.180] ・ 2021.03.19 Хариулах
Бас л яамнаас шахааны хүн ирнэ биз. Хамт олны саналыг хэзээ харгалзаж үзэх юм бол доо. Муу хамт олон байдаггүй. Муу удирдагч л байдаг гэдгийг даанч ойлгохгүй юм даа.
Зочин [66.181.187.94] ・ 2021.03.19 Хариулах
хамт олны саналаар гэдгийг оруулах хэрэгтэй
Зочин [66.181.161.76] ・ 2021.03.19 Хариулах
Нэг талд нь бас сургужлийн багш ажилчдын саналыг харгалзах журам оруулахгүй бол дээрнэс яамны шахааны хүн ирдэг шүү дээ
Зочин [202.55.188.43] ・ 2021.03.19 Хариулах
Сумын ИТХ-д гарсан намын гишүүнээ эрхлэгч захирлаар томилдог шүү. Гэсэн ч сольж байх нь зөв шийдвэр шүү. Хэт туйлширч болохгүй
Зочин [202.55.188.43] ・ 2021.03.19 Хариулах
Солих нь хамгийн зөв шийдвэр
Зочин [202.126.89.201] ・ 2021.03.19 Хариулах
Харин сумандаа сумын Засаг дарга нь томилох нь их зүйтэй санагдаж байна. Яагаад гэхлээр тухайн байгууллага болон багшийн хийж бүтээж хэрэгжүүлж байгаа ажил нь шууд шийдвэр гаргагчийн нүдэн дээр нь байдаг болохоор. Салбарт нь өгнө гэхлээр аймгийн төвөөс хаа байсан хол хэдэн км цаана байгаа мэргэжилтэн яаж харах вэ. Тэд зөвхөн сургах арга барил л олгож чиглүүлж өгөхөөс өөр бусад албан хаагчдын нийгмийн баталгаа, байгууллагын бүтээх байгуулалт гэх мэт зүйлсийг яаж нүдээр харах вэ
Зочин [202.55.188.43] ・ 2021.03.19 Хариулах
Захирал эрхлэгч нарыг сольж байх нь зөв шүү. 1 байгууллагад рн удаан жил дархлагдсан мэт хамт олныг бутарган ажиллаж буй эмэгтэй захирлууд олон бна. Ялангуяа хөдөө орон нутагт ховоор ажил хийж, чадварлаг шударга багш нарыг үнэлэхгүй, үймүүлж явдаг шүү. 4; 4 жилээр солих нь хамгийн зөв
Зочин [202.9.46.37] ・ 2021.03.19 Хариулах
их хурлын гишүүдийн цүнх баригчид, сонгуулийн ажилд нь тусалсан хүмүүсээ захирал менежер засаг даргын суудлаар шагнадаг болоод удаж бна, одоо ухаан орж гэнэ энэ 3, хууль санаачилсан дүр эсгэж хэдэн төгрөг л авах санаатай бгаа бх, монголоор дүүрэн хэрэгждэггүй хэрэггүй хуулиуд,
Зочин [150.129.142.32] ・ 2021.03.19 Хариулах
Яамныхны шахааны нөхдүүд л орж ирэх нь дэ. БШУЯ-ны дунд шатны удирдлагууд, мэргэжилтнүүдэд маш их асуудал байдаг. Б өөн хуйвалдаан
Зочин [103.26.195.109] ・ 2021.03.19 Хариулах
yag zuv bas zahiral erhlegchiig songon shalgaruulah tusgai shaardlaga tavih heregtei
Санал болгох
1 Startup MASTERCLASS онлайн сургалтын бүртгэл эхэллээ: Бизнесээ эхлүүлж, амьдралаа өөрчил!
2 Б.Нямцэцэг: Багш нарын ажлын ачааллыг бууруулж, сурагчдаа өв тэгш хүмүүжүүлэх шалгарсан арга бол үеийн багт нэгтгэх юм
3 Сэтгүүлч Г.Энэбиш: Нийтийн албан тушаалтнууд сэтгүүлчдийг загнаж уурлах биш мэдээллээ нээлттэй өгөх соёлд суралцаасай
4 Суурин зохицуулагч Яап ван Хиердэн: Монгол залуусын ирээдүйгээ өөрчлөх хүсэл эрмэлзэл надад гүн сэтгэгдэл төрүүлсэн
5 Жонатон Гиел: Англи хэл сурмаар байвч аргаа олохгүй яваа завгүй хүмүүст бид дүрэм, яриа хоёрыг төгс эзэмшүүлэх аргаар заадаг
Холбоотой мэдээ
Нийгэм
Барьцаалан зээлдүүлэх газрын хүүг 3 хувиас хэтрүүлэхгүй байх хуулийн төсөл өргөн барилаа
Б.Баясгалан ・ 12 сарын 22, 2020
Нийгэм
Тэтгэвэр нь гэр бүлийн гишүүнд өвлөгдөх хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барив
Б.Баясгалан ・ 03 сарын 22, 2021
Нийгэм
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Музейн тухай хуулийн төсөл өргөн барилаа
Б.Баясгалан ・ 05 сарын 01, 2020
Нийгэм
"Мал хулгайлах гэмт хэрэгт 6 сараас 5 жилийн хорих ял оногдуулна"
Б.Баясгалан ・ 01 сарын 10, 2020
Улс төр
УИХ-ын гишүүн, сайд Н.Цэрэнбат дөрвөн хуулийн төсөл өргөн барив
Б.Баясгалан ・ 04 сарын 09, 2020
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.