МХЕГ-ын даргын баталсан 01/33 тоот Ундны усны чанар аюулгүй байдалд тандалт судалгаа, хяналт шинжилгээ хийх удирдамжийн дагуу ХУД-ийн 14 дүгээр хороонд байрлах Сургууль, цэцэрлэгийн цогцолборын гүний худгийн хангамжийн системийн усанд шинжилгээ хийжээ.

Шинжилгээгээр гэдэсний бүлгийн нян илэрсэн, бичил биетний ерөнхий тоо стандартад заасан хэмжээнээс 2,1 дахин их гарсан тул Зөрчлийн хэрэг нээн ХУД-ын Прокурорын тогтоолоор хэсгийн усан хангамжийн үйл ажиллагааг зогсоолоо. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.