Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Хайрхан багийн малчин 36 настай, эмэгтэй энэ сарын 9-ний өдрийн 17:40 цагийн орчим малаа хотлуулна гэж гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
Дуудлагыг 18:45 цагт түүний нөхөр Н тус аймгийн Онцгой байдлын газарт өгсөн байна.
Ингээд тус аймгийн Цагдаагийн газрын Есөнзүйл сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, дэслэгч А.Мөнх-Эрдэнээр ахлуулсан нутгийн захиргааны байгууллагын 4 ажилтан, 1 автомашинтай мөн өдрийн 18:45 цагт эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж малчин бүсгүйг олжээ.
Эмэгтэй цаг агаар хүйтэрч, шуурсан учраас "Ар булагийн-Адаг" гэдэг газар нутагладаг малчин Б-ийнд байсан аж.
202.9.46.239
Хариулах 2019.12.15
Kk гар утас хэрэглэж байх нь яанаа энэ малчид.
0 0