Өмнөд Солонгосын 10 хүн тутмын долоо нь Хойд Солонгосыг биш БНХАУ-ыг хамгийн том аюул занал гэж үзэж байна. Солонгосын Үндэсний эв нэгдлийн хүрээлэнгээс 1,006 насанд хүрсэн хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар 71.8 хувь нь Хятад улсыг хамгийн том аюул занал гэсэн бол 21.1 хувь нь Япон улсыг, 6.3 хувь нь АНУ-ыг гэсэн байна.

Хятадын хөрш орнуудаа "хүч түрэмгийлсэн, үл хүндэтгэсэн хандлага", Хонконгийн ардчиллын төлөөх хөдөлгөөнийг нухчин дарж буй үйлдэл, Тайваньд үзүүлж буй дарамт шахалт зэрэг нь Хятадын ард түмнийг үзэх үзэлд нөлөөлжээ.

Хятад-Америкийн харилцаа улам бүр дайсагнасан шинжтэй болж байгаа энэ үед Өмнөд Солонгосын Засгийн газар хоёр их гүрний дунд тэнцвэртэй харилцааг сахих ёстой гэж судалгаанд оролцсон хүмүүсийн 52.5 хувь үзсэн бол Вашингтоныг дагах ёстой гэж 31.1 хувь үзжээ.