Өмнөд Солонгост төрсөн хүүхдүүдийн тоо өмнө байгаагүй доод түвшинд хүрлээ гэж тус улсын статистикийн хороо мэдээлжээ.

Өнгөрсөн сар нийт 20,736 хүүхэд мэндэлсэн нь ноднин жилийн мөн үеийнхээс 5.2 дахин бага байна. Энэ нь бараг 1981 оноос хойш хамгийн бага түвшинд очиж байна. Энэ оны эхний 10 сард 224,216 хүүхэд мэндэлсэн нь ноднингийн мөн үеэс 3.6 хувь бага байна.

Өмнөд Солонгост төрөлт буурч байгаа шалтгаан нь сүүлийн үед залуучууд хожуу гэрлэх болсон, цар тахлаас болж гэрлэлтээ хойшлуулсан, эдийн засгийн өсөлт буурсан, мөн орон сууцны үнэ өссөн зэрэг шалтгаанаас болсон гэж үзэж байна.

Нэг эмэгтэйд ногдох хүүхдийн дундаж 0.84 буюу хамгийн доод түвшинд унажээ. Энэ нь сүүлийн гурван жил тасралтгүй 1 бүхлээс доош байлаа. Нас баралт тус улсад нэмэгдэж, төрөлт ийнхүү буурч байна.

Төрөлт буурч, нас баралт нэмэгдэж, хүн ам нь хөгширч эхэлж буйд тус улсын эрх баригчид санаа зовниж байна. Энэ хэвээр байдал үргэлжилбэл 2030-2040 он гэхэд хүн ам зүйн ноцтой байдалд орно гэж үзэж байна.