Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын дарга Б.Ариунааг төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ болон төрийн албаны хууль тогтоомжийг удаа дараа ноцтой зөрчсөн тул Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр тушаал гаргаж ажлаас нь халсан юм.

Уг тушаалыг үндэслэлтэй болохыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоосон бөгөөд сая хуралдсан Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж эцэслэн тогтоол гаргажээ.


Эх сурвалж: Стандарт, хэмжил зүйн газар