Наскарын нисгэгч Спенсер Галахер өнгөрсөн 5 дугаар сарын 2-ны өдөр хориотой эм бэлдмэл хэрэглэсэн гэсэн шалтгаанаар тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байсан билээ. Тэгвэл Лхагва гарагт Наскарын зүгээс түүний тэмцээнд оролцох эрхийг эргүүлэн сэргээсэн байна. Учир нь GMS Racing багийн нисгэгч Спенсер Галахер “Road to recovery” хөтөлбөрт амжилттай хамрагджээ.

Багийн зүгээс Спенсер Галахер ирэх долоо хоногийн амралтын өдрүүдэд Кэнтакигийн хурдны зам дээр зохион байгуулагдах Xfinity цуврал уралдаанд 23 дугаарын машинтайгаа эргэн ирнэ гэж мэдэгдсэн байна. Түүний эзгүйд 23 дугаарын машиныг Чэйс Эллиот жолоодож уралдаанд оролцож байсан юм.

Галахерын хувьд өнгөрсөн хавар Xfinity цуврал тэмцээнд анх удаагаа түрүүлснээс хойш 3 хоногийн дараа шинжилгээ өгч, хориотой эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдож байсан билээ.

Эх сурвалж: SPS