Н.Цэрэнтогтох пара самбын дэлхийн цомд түрүүллээ

О.Анужин
09 сарын 21, 2026

Тажикистаны Душанбе хотод самбо бөхийн дэлхийн цомын тэмцээн болж өндөрлөлөө.

14 гаруй орны 230 гаруй тамирчин спорт, байлдааны, пара самбо гэсэн гурван төрөлд өрсөлдсөн байна. Тус тэмцээний пара самбын төрлийн 98 кг-ын жинд Н.Цэрэнтогтох алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна. Түүний хувьд хагас шигшээд Киргизийн Евгений Нурматовыг, алтын төлөөх барилдаанд эзэн орны бөх Ражаб Хусейновыг ялжээ. Н.Цэрэнтогтох Душанбегийн дэлхийн цомд гавьяат тамирчин Б.Ууганхүүгийн удирдлагад Монголоос ганцаараа оролцсон аж. Тэгвэл тус тэмцээний шүүгчээр олон улсын шүүгч Х.Батхишиг ажилласан байна.

Манай самбочдыг одоо ирэх арваннэгдүгээр сарын 6-8-нд Узбекистаны Ташкент хотод болох самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна. ДАШТ нь спорт, байлдааны, пара самбо гэсэн гурван төрлөөр болох юм.

Холбоотой сэдвүүд

тэмцээн дэлхийн цом

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.