“Монголын хамгийн хурдан гүйгч хүүхэд”-ийг шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 12-нд Өмнөговь аймагт болно. Тэмцээнд оролцох 17-оос доош насны, охид хөвгүүдийн мэдүүлгийг ирэх сарын 10-нд авч, оролцогч хүүхдүүдийг тус аймгийн үзэсгэлэнт газруудаар аялуулах юм байна.