УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр орон даяар 07:00-22:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Энэ жил улсын хэмжээнд 2.224.233 иргэн санал өгөх бөгөөд 15.40 цагийн байдлаар нийт сонгогчдын 42,8 хувь буюу 900 мянган хүн саналаа өгөөд байна.

Хөдөө орон нутгаас хамгийн өндөр ирцтэй нь Говь-Алтай 52,9 хувьтай байгаа бол  Завхан аймаг 50,3 хувь, Сүхбаатар 49,2 хувьтайгаар удаалж байна. Харин нийслэлээс Багахангай 48 хувьтайгаар тэргүүлж байгаа бол Хан-Уул дүүрэг 45,9 хувь, Баянгол 45,5 хувьтай байна. 

Сонгуулийн ирц Баян-Өлгий 34,3 хувь, Дархан-Уул 38,1 хувь, Сэлэнгэ – 38,7 хувь, Орхон аймаг 38,4 хувьтай, нийслэлээс Налайх, Чингэлтэй дүүрэг 40 хувьтай байгаа нь хамгийн муу ирцтэйд тооцогдож байна.