Солонгос улсын Дэжон хотын Эрүүл мэндийн цогц шинжилгээ

Peak.mn
06 сарын 27, 2023

1. Цогц шинжилгээ:

50 жилийн түүхтэй Сон эмнэлгийн Daejon Sun Medical Center / Дэжон Сон эмнэлэг нь Хорт хавдрын төв, Эмэгтэйчүүдийн хавдрын төв, Зүрх, Тархины судасны төв, Зүрхний хэм алдагдлын төв, Нуруу нугасны төв гэх мэт хүнд өвчний мэргэжлийн эмчилгээний төвүүд үйл ажиллагаа явуулахаас гадна Олон улсын батламжтай, технологийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий олон улсын шинжилгээний төв, арьс гоо сайхны нарийн оношилгоо, мэс ажилбар хийлгэх боломжтой арьс, гоо сайхны төв дээд зэргийн эмчилгээ үйлчилгээг авч болно. Энд бид аялагч бүрдээ 32 төрлийн үзүүлэлт бүхий цогц шинжилгээнд оруулахаар бэлдсэн байгаа.

Эмнэлгийн танилцуулга хүргэж байна:

2. Виз хүлээх хэрэггүй: 

Визний материал бүрдүүлэлт, цаг авалтыг мэргэжлийн баг хийж гүйцэтгэх тул виз мэдүүлж 2-3 сар хүлээх шаардлагагүй. 


3. Вэлнесс хот Дэжонд алжаалаа тайл: 

Гэр бүл, хүүхэд, эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн гээд л бүх төрлийн дотор гадна усан сан, спа бүхий Дэжоны хамгийн том усан паркт амарч алжаалаа тайлангаа зугаацах болно. 


4. Буддын шашны соёл уламжлалын төв, түүхийн дурсгалт газрууд: 

“Гүнжи Хан” тосгон нь эртний буддын шашны түүх соёлыг харуулсан соёлын үнэн өв бөгөөд буддын шашны болоод Дэжон хотын аялал жуулчлалын гол газруудын нэг юм. БНСУ-ын буддын шашны ёс заншлыг харж номын энерги шингээсэн байгалийн рашааныг хүртэж болно. Энд Солонгосын хамгийн том Энх Амгалан хааны барималыг үзэх боломжтой бөгөөд сайн сайхан, амгалан тайван, өнөр өтгөн амьдралыг бэлэгдэн хүмүүс дурсгалын зураг татуулдаг. “Буё Пэгжэ” музей “Пэгжэ” хааны түүх соёлын газартай танилцана. Буё Пэгжэ нь 18 дугаар зууны Пэгжэ хааны үеийн соёл уламжлалыг харуулсан Солонгос дахь хамгийн том цогцолбор музейнүүдийн нэг юм. 3 давхар, 4 том цогцолбор барилгаас бүтдэг. 


5. Таатай цаг агаар:

Аяллын хугацаанд хамгийн таатай буюу +24-30 градусын дулаантай байх ба уур амьсгал нь зөөлөн, чийглэг учраас амралт, алжаал тайлахад туйлын тохиромжтой цаг агаартай байх болно. Аялалгч та хувцсаа тохируулан өмсөж аяллын дурсамжаа үлдээх өнгөлөг зургуудыг татуулан сонирхолтой влогоо бүтээж болох юм.


Аялалд явах танд дуулгахад:

  • Дэжон нь Өмнөд Солонгосын хот бөгөөд Солонгосын өмнөд хойгийн дунд байрладаг. Дэжон гэдэг нь "агуу талбай" гэсэн утгатай.
  • Дэжон хот нь 1,480,000 орчим хүн амтай. Хотод 5 дүүрэгтэй. 
  • Дэжон нь Ханбат хэмээх жижиг тосгоноос эхэлсэн. Дэжон хот Японы эзлэн түрэмгийллийн үед том хот болон хөгжиж эхэлсэн. Дэжон хотын байршил Сөүлтэй ойрхон байдаг тул 1914 онд Хо-Нам галт тэрэг нээгдсэн.
  • Хотын хүн ам өсөхийн хэрээр 2006 онд Дэжон хотын анхны метроны буудал нээгдсэн.
  • Онгоцны буудал дээр угтах, үдэх үйлчилгээ
  • Хот хоорондын тээвэр, аяллын явц дахь унаа 
  • Хөтөч, орчуулагч 

Хэрэв та Дэжон хотын Эрүүл мэндийн аяллыг сонирхож байвал Юнайтэд Экспресс компанийн Юнайтэд тур - Гадаад аялал, групп аялал пэйж хаягаар мөн аяллын зөвлөхүүдтэй 8993-5020, 9506-5020, 9515-6677 дугаарын утсаар холбогдож захиалгаа өгөөрэй.

Холбоотой сэдвүүд

шинжилгээ эмнэлэг эрүүлмэнд

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.