Японы харилцаа холбооны томоохон компани Softbank групп роботын бизнесээ дэмжиж, өргөжүүлэхээр болжээ. Ажиллах хүчний хомсдолд орсон компаниудад туслах үүднээс робот бүтээхээр ханцуй шамлах гэж байгаа гэв. Их ажлын эхлэл болгож ирэх зун цэвэрлэгч роботоо зах зээлд нийлүүлэх тухай NHK дамжууллаа. Эдгээр робот хиймэл оюун ухааны тусламжтай шал угаах гэнэ. 

Тус компанийн холбогдох албанаас роботуудаа их дэлгүүрүүдэд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгааг хэллээ. Одоо ашиглалтад байгаа Pepper нэртэй хүн роботоо хөгжүүлж албан байгууллагад тустай болгох аж. Pepper одоогоор цахим төлбөр хүлээн авч, хүмүүсийн холбох үүрэгтэй. Харин сайжруулсан хувилбарыг албан байгууллагууд өөрсдийн хэрэгцээ шаардлагадаа тааруулан өөрчлөх боломжтой юм байна.