Оюутолгойд 150 сая доллар байтугай татварын зөрчил илэрч байна

peak.mn
06 сарын 26, 2018

Оюутолгой ордыг ашиглах, Хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва хэлэхдээ "Оюутолгой компанийн удирдлагатай ажлын байранд нь уулзаж ажлын хэсгийнхээ ажлын зорилгыг танилцуулсан. Шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөх, уурхайнхаа үйл ажиллагаатай танилцуулах зэрэг хүсэлт тавьж ажилласан. Ажлын хэсэг дороо таван дэд ажлын хэсэг байгуулан таван яамны төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан ажиллаж байна. 

Таван дэд ажлын хэсэг ерөнхийдөө дүгнэлтээ гаргасан. Одоо ажлын хэсгийн гишүүд дэд ажлын хэсгүүдийнхээ цуглуулсан материалуудтайгаа танилцаж байна. Ойрын хугацаанд ажлын хэсгийн дүгнэлт гарна. Гэхдээ гурван материалтай танилцсаныхаа дараа дүгнэлтээ гаргахаар төлөвлөж байгаа. 

Нэгдүгээрт, АТГ-аас шалгаж байгаа асуудлынхан материал, хоёрдургаарт, аудитын дүгнэлтийг хараахан дуусаагүй тул хүлээж байна. Гуравдугаарт, Засгийн газраас бас материал авах ёстой.

Энэ бүх материал ирсэн даруйд яаралтай дүгнэлтээ гаргана. Өнөөдөр эдийн засгийн байнгын хороо болж өгвөл УИХ-ыг энэ долоо хоногт завсарлуулахгүй эсвэл ээлжит хурал зарлаж, энэ асуудлыг танилцуулмаар байгаа. Татварын акт дээр болон ажлын хэсгийн материал дээр татвар зөрчилтэй гарч байна. 150 сая доллар байтугай татварын зөрчил гарах учраас эцсийн дүнг хэлсэн нь дээр байх" гэсэн юм. 

Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

ШУУД: 


Холбоотой сэдвүүд

д.тэрбишдагва оюутолгой

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.