Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын байгаль орчны салбарт нийт 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх хоёр улсын Засгийн газрын хоорондын гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.
Тус гэрээнд Монголын талаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Япон улсын талаас Японы Элчин сайд М.Такаока нар гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээнд гарын үсэг зурсандаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд Япон улсын Засгийн газар Монгол Улсын шилжилт, эдийн засгийн өсөлт, өнөөгийн нөхцлийг бий болгоход нийт 2.8 тэрбум ам.долларын зээл, тусламж олгосон.
Төслийн бус чиглэлээр 195 сая доллар олгож байсан. Өнөөдрийн олгож буй буцалтгүй тусламжийг цэвэр устай холбоотойгоор хийгдэх ажлуудад зориулж олгож байгаа мөнгө юм.
АНУ-ын Мянганы сорилтын сангаас 350 сая долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын цэвэр усны эх үүсвэрийг хангах ажлыг хийхээр шийдвэрлэсэн. Шинэ цэвэрлэх байгууламж зэрэг энэ бүх ажлууд Засгийн газрын зүгээс хоорондоо уялдаатай хийгдэнэ.
Шилжилтийн үед ч, эдийн засгийн хүндрэлтэй үед ч байнга хамтарч ажиллаж, туслаж байгаа Япон улсын ард түмэн, тус улсын Засгийн газарт талархлаа. "Өвсний үндэс" гэж маш том тусламжийн хөтөлбөр манай улсын орон нутаг, аймгуудад ихээхэн хувь нэмэр оруулж байгаа" хэмээлээ.
Мөн энэ үеэр Элчин сайд "Япон, Монгол улсын Засгийн газар стратегийн түншлэлийг бэхжүүлэхээр хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээн эдийн засаг, нийгэм, улс төр зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлж байна.Өнгөрсөн оны 12 дугаар сары МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японд айлчилж, Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзах үеэрээ үүнд санал нэгдэж нотлосон. Энэ хүрээнд өнөөдрийн гэрээн гарын үсэг зурж буйдаа баяртай байна" гэдгийг хэллээ.
Арга хэмжээг дүрс бичлэгээр хүргэж байна.
129.205.113.173
Хариулах 2024.07.24
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY
0 0