Бүгд Найрамдах Узбекистан Улсын “Торгоны зам” аялал жуулчлал, соёлын өвийн олон улсын их сургуульд суралцах тэтгэлэг зарлалаа.

Тус их сургууль нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын анхны төрийн өмчит англи хэлний сургалтын хөтөлбөртэй сургууль бөгөөд 2022-2023 оны хичээлийн жилд магистрын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэгт зарласан байна.

Суралцуулах мэргэжлийн чиглэл:

-Аялал жуулчлалын логистик

-Аялал жуулчлал /үйл ажиллагааны чиглэлээр/

-Музей судлал, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, засварлах

-Соёлын өвийн менежмент

-Бүтээлч үйлдвэрлэл

-Археологи

Бүрдүүлэх баримт бичиг:

-Гадаад паспорт/Иргэний үнэмлэхийн хуулбар;

-Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын хамт;

-3х4 хэмжээтэй цээж зураг;

-CV буюу товч намтар; /Холбоо барих утас, цахим шуудангийн хаягийг заавал оруулах/

-Гадаад хэлний шалгалтын оноо

/IELTS 6.0, CEFR-B2, TOEFL IBM-72 ба түүнээс дээш/;

-Эсээ /Төгссөний дараах төлөвлөгөө, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын аялал жуулчлалын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах нь сэвдийн хүрээнд A4 хуудсын 2 нүүрээс хэтрэхгүй байх;


Тэтгэлэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://www.meds.gov.mn/post/125075 холбоосоор авна у