Б.Баясгалан
04 сарын 27, 2021
Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.04.27/ мэдээлэл өглөө.
Энэ үеэр тус яамны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт нийт 1.098 хүнээс коронавирус илэрлээ. Тэдний 957 нь Улаанбаатар хотод, 135 нь орон нутагт бүртгэгдсэн ыол 6 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байна.
Тодруулбал, Шинээр Улаанбаатарт 957, Увсад 4, Ховдод 5, Баян-Өлгийд 1, Завханд 24, Эрдэнэтэд 5, Өвөрхангайд 11, Сэлэнгэд 3, Архангайд 11, Төв аймагт 23, Дархан-Уулд 40, Дундговьд 1, Булганд 3, Дорнодод 1, Говьсүмбэрт 3 тохиолдол бүртгэгдсэн.
Улмаар орон нутагт нийт 3.633, Улаанбаатар хотод нийт 28.216 тохиолдол, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолол 32.437 боллоо. Тэдний 17.543 нь эдгэрсэн. Сүүлийн 24 цагт 733 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Найман хүн нас барж, нийт нас баралт 88 боллоо.
Одоо нийт 4.451 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал нь маш хүнд 81, хүнд 355, хүндэвтэр 1.441, хөнгөн 2.574 хүн байна" хэмээлээ.
Манай улсад сүүлийн өдрүүдэд халдварын тоо тогтмол олноор буюу 1000-аас дээш хүнээс илэрч буй.
Тодруулбал,
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.