Шинэ Зеланд улсаас жил бүр зохион байгуулдаг “Жилийн онцлох шувуу”-г тодруулах тэмцээний энэ жилийн ялагчаар урт сүүлт сарьсан багваахай буюу Пекапека-тоу-роа тодорчээ.

Харин шувууны тэмцээнд сарьсан багваахайг нэр дэвшүүлж, түүгээр ч зогсохгүй ялагчаар өргөмжилсөн нь шувуунд хайртай хүмүүсийн эгдүүцлийг ихээхэн төрүүлж, улмаар тэд саналыг дахин тоолохыг шаардсан байна.

Нэгэн Твиттер хэрэглэгчийн жиргэснээр, “Хэрэв энэ тэмцээн “Жилийн онцлох нисдэг амьтан” гэсэн нэртэй бол сарьсан багваахай ялагч болоход ямар ч асуудалгүй. Гэхдээ энэ бол шувуун төрлийн амьтдыг доромжилсон хэрэг” хэмээжээ.

Тийнхүү энэ жилийн уралдаанд 70 гаруй зүйлийн шувуу нэр дэвшсэн ч сарьсан багваахайд тэргүүн байраа алдсан юм.

Харин тэмцээний зохион байгуулагчдын зүгээс тэмцээний гол зорилго нь ердөө л амьтдыг таниулах учир энэ мэт дуулиан тэмцээний зорилготой зөрчилдөхгүй гэжээ.


Эх сурвалж: NBC News